Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 8-ны өдрөөс сэргээж буйтай холбогдуулан ГХЯ-наас хэвлэлийн хурал зохион байгууллаа.
ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл “БНХАУ олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан манай улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгье.
Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны Ням гарагийн 08:00 цагт нээнэ.
- Монгол Улсаас БНХАУ-д зорчих иргэд явахаасаа 48 цагийн өмнө PCR шинжилгээний сөрөг хариутай байх ёстой. Коронавирусийн халдварын халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн болон PCR шинжилгээний хариу эерэг гарвал Хятадын хилээр нэвтрүүлэхгүй.
- БНХАУ-ын гаалийн аппликэйшныг ухаалаг гар утсаараа эсвэл цаасан хэлбэрээр англи болон хятад хэл дээр бөглөж, урьдчилан мэдүүлсэн байна.
Эхний ээлжид 300 зорчигчийг автобусаар хилээр нэвтрүүлнэ. Энэ тоог цаашид 500-1,000-д хүргэнэ. Эрээн хотод сүүлийн гурван жил иргэд зорчоогүй учраас гаднын иргэдийг хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдагдаагүй хэдий ч монгол иргэдийг хүлээж авах 22 зочид буудлын нэр, үнийн саналыг ирүүлсэн.
Нэгдүгээр сарын 8-ны өдрөөс 8 хүнээс доош суудалтай, 20 машиныг хилээр нэвтрүүлнэ. Ингэхдээ тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг Хятадын талын түншээрээ дамжуулан тус улсын гаалийн байгууллагад урьдчилан бүртгүүлнэ. Цаашид энэ тоог нэмэгдүүлнэ.
Хуучин загварын “УАЗ-469” маркийн машиныг хил хооронд ашиглахгүйг Хятадын талаас мэдэгдсэн. Учир нь тус улсын тээврийн хэрэгслийн стандартыг хангахгүй гэж үзжээ.
Монгол Улсад ирж буй гадаадын иргэд эрүүл мэндийн асуумж бөглөж нэвтэрнэ. Хятадын иргэдэд зориулан гаргасан тусгай журам байхгүйг тэрбээр хэллээ.
Түүнчлэн БНХАУ-д зорчоод буцаж ирж буй монгол иргэд мөн адил асуумж бөглөнө.
Ачаа тээврийн хувьд Монголын талаас өдөрт тэвштэй болон тавцант чиргүүлтэй 100 тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Цаашид тоог нэмэгдүүлнэ. Ачааны тээврийн хэрэгсэл цар тахлын өмнөх байдалтай адилаар Хятадын талд орж ачааг задгай болон чингэлэгтэйгээр ачиж болно. Тээврийн хэрэгсэл нь Хятад улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтална. Даацад тохирсон ачааг ачна. Тээврийн хэрэгслийн хилээр нэвтрэх цаг болон мэдээллийг Хятадын байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.
Хятадын талаас олон улсын тээврийн эрхтэй ачааны 30 машин манайд орж ирэх боломжтой
Цаашид Улаанбаатар-Эрээний зорчигч тээврийн автобус явах төлөвтэй байна” гэв.
БНХАУ-д арванхоёрдугаар сард коронавирусийн халдварын эхний давлагаа томоохон хотуудад яваад дууссан. Нэгдүгээр сарын 21-нд Хятадын цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан хөдөө орон нутагт халдварын тархалт нэмэгдэж эхэлжээ.
“УАЗ-469” маркийн машинд хэт их ачаа ачиж явдаг гэх үндэслэл хэлээд Хятадын талаас хориглосон. Суудлын автомашинд авч явах ачааны хязгаарыг хатуу баримтална. Эрээн хотын худалдааны танхимд хилээр гарах хувийн машины бүртгэлийг түншээр дамжин хийлгэнэ.
Эрээнээс орж ирж байгаа ачаа барааны тээвэрлэлтийн тухайд, ачааны машины даацаас хэтрүүлэхгүй байна. Хэрэв даац хэтэрсэн бол Эрээн хотын гаалийн ухаалаг систем гаргахгүй. Орж ирж буй барааны хадгалах хугацаа, халдваргүйжүүлэлтийг гаалийн байгууллага холбогдох журмын дагуу хийнэ.
Эрээн хот руу нэвтрэх ачаа тээврийн 100 машины бүртгэлийг Замын-Үүд дэх АТҮТ хариуцна. Монгол жолооч нар хил гараад тусгаарлагдахгүй. Өөрсдөө ачаагаа ачна. Хилээр нэвтрэхээс 48 цагийн өмнө өгсн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай.
More Stories
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
