Малайз улсад онц хэргийгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн гэр бүлд 1.5 сая сингапур доллар олгох шүүхийн шийдвэр гарлаа.
2006 онд Малайз улсын цагдаагийн тусгай албанд ажилладаг Азилах болон Сирул Азхар Умар гэх этгээдүүд Монгол улсын иргэн Ш.Алтантуяаг хүчээр автомашиндаа суулган авч явж буудан хөнөөгөөд цогцсыг нь дэлбэлсэн онц ноцтой хэрэг гарсан билээ. Энэ хэрэг олон шалтгаанаас болж 16 жилийн турш шийдэгдээгүй өдийг хүрсэн. Тэгвэл Малайзын дээд шүүхийн шийдвэрээр талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл ялж шүүхээс 1.5 сая сингапур долларыг гэр бүлд нь олгох шийдвэр гаргалаа. Энэ мөнгийг Малайз улсын Засгийн газар болон хэрэгт холбогдсон этгээдүүдээс гаргуулах юм. Аллага үйлдсэн хоёр этгээд 2015 онд Малайзын холбооны шүүхээс цаазаар авах ял сонссон. Гэхдээ Азилах энэ аллагыг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын захиалгаар гүйцэтгэсэн гэдгээ хэлснээр дахин шүүх процесс явагдсан билээ. Ийнхүү 16 жил өрнөсөн хэрэгт эцэст нь хохирогчийн ар гэр ялалт байгууллаа.
More Stories
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. 2026 оны I ээлжийн цэрэг татлагад...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн...
