Н.Учрал: Хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, төр та нарт хэрхэн туслах вэ гэж асуухад “Гай болохоор зай бол” гэж хэлдэг

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Учрал, “Энэ бол цаг үеэ олсон тогтоолын төсөл. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 3/1-ийг төрийн компаниуд авсан байна. Хувийн компаниуд цаг тухайд нь зээлээ төлчихнө. Харин хувийн компанийн чанаргүй зээлийг хэн төлөх вэ. Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлийн 70 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж нуруундаа үүрч байна. Гэтэл бид УИХ-ын индэр дээрээс төр хувийн хэвшлээ дэмжинэ. Төр хувийн хэвшлийн бизнест оролцохгүй гэж хэлдэг ч бодит дэмжлэг хаана байна вэ. Хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, төр та нарт хэрхэн туслах вэ гэж асуухад “Гай болохоор зай бол” гэж хэлдэг. Хувийн хэвшлийнхэнд тус болж чадахгүй юм аа гэхэд ус болохгүй холхон байя, улс төрчид өө” гэлээ. 

+ There are no comments

Add yours