Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга өнөөдөр арван цагийн орчимд хилээр гараад зугтаажээ

Нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон хүмүүсийн нэрийг АТГ-аас зарласны дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр багтсан билээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудастаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга гадаад руу зугтсан гэж бичжээ.

Тэрбээр, Х.Баттулга арванхоёрдугаар сарын 18-ны 10:00 цагийн үед хилээр гараад зугтаасан нь үнэн. Албаны хүмүүсээс тодруулахад, зугтсан нь үнэн гэнэ.

Авлигатай тэмцэх газарт яллагдагчаар татагдаж байцаалт өгч байгаа гэсэн. Холбогдоод байгаа нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг, төмөр замын хэрэг яах вэ? Х.Баттулга 2017-2021 онуудад ерөнхийлөгчөөр ажиллахдаа Таван толгойн нүүрсний эзэн шиг л байлаа. “ЭТТ” компани, төмөр замын дарга нар ханарч унаад, дагаж гүйгээд баатар гавъяат болсон. Өөртэй нь үзэл бодол нэг биш хүмүүсийг шоронгоор айлгаад л. УИХ-ын бизнесмен гишүүд өргөл барьцаа түүнд барьж гүйж, үнэнчээ илтгэж тангараг өргөөд л. Хэсэг хүмүүс өрөөнд нь орохдоо 90 градусаас дээш өнцөг үүсгэж бөхийгөөд л. Женко бол зүгээр л нүүрсний хулгайн автор шүү дээ. Монгол төрийн эмгэнэл”  гэжээ.

+ There are no comments

Add yours