Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн түүхт 25 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд “Олон улсын эрдэм шинжилгээний хурал болон Сувилахуйн удирдлага, манлайлал сургалт”-ыг 2022 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож нийт оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ цар тахлын хүнд үед ачааны хүндийг үүрч амжилттай даван туулсан сувилагч нарт талархал илэрхийллээ. Мөн Эрүүл мэндийн яамны зүгээс сувилагчийн нийгмийн асуудлыг шийдэх чиглэлд 2022 оны наймдугаар сард 300 орчим эрүүл мэндийн ажилтанд орон сууцны урьдчилгаа 20-30 сая төгрөг буцалтгүй тусламж хэлбэрээр олгосныг дурьдаад цаашид эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд эмнэлгүүд сувилагч нарын цалинг 2022 онд 20-30 хувь нэмээд байгааг улам нэмэгдүүлэх чиглэлд ажиллана гэдгээ хэллээ. Мөн тэрээр сувилагчийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж байгаа ажлууд болон цаашид хийх ажлын талаар ярьлаа. Тухайлбал сувилагчийн дутагдалтай байгаа орон нутагт АШУҮИС хамтран сувилагч бэлдэж эхэлснийг дурдаж, сувилахуйн тусламжийн шинэчлэлийг үргэлжлүүлэн сувилагч мэргэжлийн үнэ цэнийг өсгөж, сувилагч нарын боловсролд хөрөнгө оруулалт хийх, манлайлалыг нэмэгдүүлэх, ажлын байрны аюулгүй байдлыг хангах чиглэлд улам ихээр анхааран ажиллана гэж хэллээ.
Мөн хуралд Олон улсын Сувилахуйн нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Японы сувилахуйн нийгэмлэг Олон улсын стратегийн зөвлөх, профессор Тэшима Мэгүми “Бидний манлайллын дуу хоолой”, “Сувилагчийн ээлжийн зохицуулалт” сэдвүүдээр зочин илтгэгчээр уригдан оролцсон бол Жайка олон улсын байгууллагын Сувилахуйн мэргэжилтэн Сүгүвара, 21 аймаг, Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагуудын Сувилахуйн албадын дарга нар, салбар нийгэмлэгийн тэргүүн, сувилагч нарын төлөөлөл болох нийт 500 гаруй сувилагч мэргэжилтнүүд оролцлоо.
Тус Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар Сувилахуй, эх барихуйг хөгжүүлэх стратегийн тэргүүлэх чиглэл болох сувилахуйн боловсрол, ажлын байр, удирдлага, манлайлал, тусламж үйлчилгээ гэсэн 4 чиглэлд нийт 50 гаруй илтгэлийг хэлэлцүүлэх юм.
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
ICAO-ААС БОЛОВСРУУЛСАН 2026–2050 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулсан 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө энэ оноос хэрэгжиж эхлэн дэлхийн иргэний нисэхийн салбарын урт...
