Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН3388/3713 төсөл”-ийн хүрээнд есөн аймагт шинэ цэвэрлэх байгууламжууд барьж байна. Энэхүү төслийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд хотод хоногт 3000м3 бохир ус хүлээн авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, Ар шанд Өвөр шандыг холбосон 4.4км бохир усны төв магистрал шугам зэрэг нийт 9.7 тэрбум төгрөгний өртөгтэй дэд бүтцийн томоохон ажлуудыг хийж дууслаа.
Сайншанд хотын дэд бүтцийг хөгжүүлэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг нэмэгдүүлэх, орон нутгийн байгаль орчныг сайжруулж, хөрсний бохирдлыг бууруулах, цэвэрлэгдсэн усыг говь нутгийн ногоон байгууламж, мод тарих, зам талбайн усалгаанд дахин ашиглах зэрэг олон талын ач холбогдолтой энэхүү төслийн барилгын гүйцэтгэгчээр “Комфорт импекс” ХХК ажиллаж, өнөөдөр буюу 2022.07.27-ны өдөр ийнхүү ашиглалтад хүлээлгэн өгч байна.
Цэвэрлэх байгууламжийг ашиглалтад өгөх нээлтийн арга хэмжээнд Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д. Батзориг, төслийн зохицуулагч болон гүйцэтгэгч байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Монгол инженерүүд Эх орныхоо цаг уур, говь нутгийн онцлогт тохирохуйц цэвэрлэх байгууламжийн технологийн шийдэл бүхий зураг төсөл боловсруулж, ажилласан бөгөөд тус төслийн зураг зохиогчоор “Хайдро дизайн прожект” ХХК, төслийн зөвлөхөөр “Монхидро констракшн” ХХК ажиллалаа. Тус цэвэрлэх байгууламж нь механик, биологи, гүйцэд цэвэрлэгээний технологитой ба цэвэрлэгдсэн усыг цэцэрлэг, зүлэгжүүлэлт, зам талбай, хөрсний усалгаанд ашиглахад зориулагдсан цооногтой. Мөн цэвэрлэгээний явцад гарсан лагийг боловсруулан бордоо, түлш гаргах тоног төхөөрөмжтэй жишиг байгууламж болж байна.
Төслийн зураг төсөл, төлөвлөлтийн шатанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарын санаачлагаар Ар шанд, Өвөр шандыг холбосон 4.4км бохир усны төв магистрал шугамыг төлөвлөж өгсөнөөр Ар шандын бохир усыг нэгдсэн цэвэрлэх байгууламжаар цэвэрлэх боломжтой бүрдэв.
Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын үйл ажиллагааг “Чандмань илч” ХХК цаашид авч явуулах бөгөөд 17 ажилтнаа онолын болон дадлагажуулах сургалтад хамруулж, бэлдээд байна. Харин цэвэрлэх байгууламжийн тохируулга, зүгшрүүлэлтийн ажил нэг жилийн хугацаанд хийгдэж, ажилчдыг дагалдуулан сургах юм.
More Stories
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...
Танилц: Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрсийг УИХ-д өргөн мэдүүллээ
Зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол...
Баянбүрдийн тойргийг дөрвөн замын уулзвар болгоход 318 САЯ төгрөгийн төсөв баталжээ
Өнгөрсөн 10-р сарын 15-нд Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр, Баянбүрдийн тойрогт байрлах “Чингэлтэйн өндөрлөг” хөшөө бусдын санамсаргүй үйлдлийн улмаас...
Эрхүү мужийн дулааны цахилгаан станцад осол гарсны улмаас 1,500 өрх халаалтгүй болжээ
ОХУ-ын Эрхүү мужийн дулааны цахилгаан станцад өчигдөр буюу 2025 оны 12 сарын 07-ны өдөр осол гарсны улмаас 1,500 орчим өрх...