Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар намрын ургац хураалттай холбоотой, шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх, хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хэлэлцжээ. Мөн АИ-92 шатахууны Гаалийн албан татварыг 2022 оны наймдугаар сарын 1-н хүртэл чөлөөлсөн байсныг он дуустал болгон сунгахаар болж Засгийн газрын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
“Оны эхнээс газрын тосны бүтээгдэхүүн, түүхий тосны үнэ 70-80% өссөн. Норвеги, Швед зэрэг зарим улс ямар ч зохицуулалт хийхгүйгээр зах зээлийн зарчмаар нь явуулж байгаа бол зарим улс татварын хөнгөлөлт үзүүлж, зарим нь татаас өгөх, үнийн тохиргоо хийж байна. Эдгээрээс хослуулан хэрэгжүүлж байгаа ч улсууд байна.
Манай улсын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг санаачлан боловсруулж, шатахуун дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тусгасан. Энэ хүрээнд Засгийн газар 160, 161 дүгээр тогтоол гарч, наймдугаар сарын 1-н хүртэл АИ-92 шатахууны Гаалийн албан татварыг тэглэсэн байсныг он дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Мөн 160 дугаар тогтоолын дагуу Дизель түлшний Онцгой татварыг он дуустал тэглэхээр болсон.
161 дүгээр тогтоол бол анх удаа шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд Засгийн газрын баталгаа гаргах тухай орсон. ОХУ-тай олон түвшинд хийсэн хэлэлцээрийн үр дүнд АИ-92 шатахууныг он дуустал 2,390 төгрөгөөр худалдах нөхцөл бүрдсэн” гэлээ.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
