Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн өнөөдөр Дэлхийн банкны Зүүн Ази Номхон далайн тээврийн менежер Бенедикт Л.Ж.Эйберген, Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жан Паскаль Нгусса Нгану тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр нийслэлд хэрэгжиж эхлээд буй Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, авто замын сүлжээг сайжруулахад дэмжин ажиллаж ирсэн Дэлхийн банканд талархал илэрхийлэв. Мөн талуудын хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцолж байлаа. Тэрбээр “Сүүлийн 30 жилд Улаанбаатар хотын хүн ам гурав дахин өсөж 1.6 саяд хүрсэн бол автомашины тоо дөрөв дахин өсөж, жилд дунджаар 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Нийслэлийн өмнө тулгамдаж буй нэн яаралтай шийдвэрлэх гол асуудал бол замын түгжрэл юм. Иймд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын шинэ тойрог зам, Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн тухайд төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгавруудыг боловсруулж, сонгон шалгаруулах бэлтгэлийг хангасан. Энэхүү төсөл нь таван жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Дэлхийн банкны Зүүн Ази Номхон далайн тээврийн менежер Бенедикт Л.Ж.Эйберген Нийслэлийн Засаг даргын орлогчтой санал нэгдэж, Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр тус төсөл нь нийслэлд шинэ гудамж, замуудыг байгуулан, авто зам, тээврийн тогтвортой цогц тогтолцоог бий болгох замаар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын аюулгүй байдлыг сайжруулах, хотын зам тээврийн салбарт шаардлагатай стратегийн судалгаа хийх, салбарын чадавхыг бэхжүүлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолж байлаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
More Stories
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
