Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга эх орноо нар зөв тойрон, иргэд сонгогчидтойгоо уулзаж байгаа билээ. Тэрбээр өнөөдөр анхдагчдын өлгий нутаг, Халхын Цогт хунтайж, Чин Ван Хандорж, Хатанбаатар Магсаржав тэргүүтэй эх орончдын унасан газар болох Булган аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Энэхүү уулзалтад нэр дэвшигчээс гадна Булган аймгийн АН-ын дарга Б.Ариун-Эрдэнэ, АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй хүмүүс оролцсон юм. Булган аймгийн АН-ын дарга Б.Ариун-Эрдэнэ нээж, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ тус нутгийн сонгогч олонд хандаж хэлсэн үгэндээ “Хүүхдийн мөнгө хасдаг, ахмадын хамтын тэтгэврийн хуулийг цуцалдаг ээлтэй төр байдаг юм уу” хэмээн сануулсан.
Түүний дараа Булган нутгийн унаган хүү, Олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирсан Н.Түвшинбаяр аварга үг хэлсэн. Тэрбээр “Миний авсан алтан медаль анхных байгаад зогсохгүй Монголд маш их зүйлийг авчирч, эвлэрэл нягтралыг бий болгосон гэдгийг би жил ирэх тусам ухаардаг юм. Энэ бол зүгээр нэг медаль байсан биш Монголын заяаг түшсэн алтан медаль байсан юм шүү. Долдугаар сарын 1-ний хар үйл явдлын дараа бий болж болох хар муу бүхнийг арилгасан гэдгээрээ ач холбогдолтой байсан юм” хэмээн хэлж, Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжихийг уриаллаа.
Уулзалтын төгсгөлд Булган нутгийн ард иргэд нэр дэвшигчээс асуулт асууж, дэмжиж үг хэлж, урам хайрласан юм. Төмөр зам, оффшор данс гэх мэт өрсөлдөгч нараас явуулж буй хар пи артай холбоотой мэдээллүүдийг тэд тодруулж асуусан. Тэр дундаас ахмад сэтгүүлч Ренцэндорж нэр дэвшигч Х.Баттулгыг оффшор данстай хэмээн худлаа гүтгэж байгаад бухимдаж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр “Би гадаадад явахаасаа өмнө сэтгүүлч хийж байлаа. Тэр үед надад их онцгой мэдээлэл ирж байлаа. Тухайн үеийн Монголбанкны дэд ерөнхийлөгч, өнөөгийн “Хас” банкны гээд байдаг Ганхуяг гэдэг залуутай нийлээд, “Хөгжлийн алтан сан”-г банк болгох гэж байна гэсэн мэдээлэл ирсэн. Ер нь бол “Хөгжлийн алтан сан” гэдэг байгууллагыг банк болгож болдоггүй юм. Гэтэл УИХ-ын гишүүд нь лоббидож байгаад банк болгосон.
Гэтэл Монголын анхны авлигыг хөгжүүлэгчдийн нэг Ганхуяг гэдэг нөхөр Баттулга гэдэг хүнийг оффшор данстай гээд зарлаад буйд гайхаад байна. Өөрөө худалч, авлигач байж зүгээр байгаа хүний оффшортон гээд байх юм. Би тэгээд оффшор данстай холбоотой бага сага судалгаа хийсэн. Гадаадын найз нөхөдтэйгээ ярьж, нарийн мэдээллүүдийг ч олж авсан. Ганхуяг гэдэг нөхөр Женко Баттулга бол 1.1 тэрбум ам.долларыг оффшор дансанд хийсэн гээд байгаа. Гэтэл Монголд тэрбум ам.долларын хөрөнгөтэй хүн байдаггүй юм байна. Юун оффшорт хадгалуулах байтугай” хэмээн хэллээ.
Асуулт асууж, үг хэлсний дараа нэр дэвшигч Х.Баттулга “Ихэнх нь дэмжсэн үг хэллээ. Харин оффшортой холбоотой асуудлаар нэг хүн байр сууриа илэрхийллээ. Тэрбум ам.доллартай хүн байдаггүй юм байна, Монголд гэж. Яг шударга хөдөлмөрөөрөө ажиллаж, амьдарч байгаа хүмүүст тийм их мөнгө байхгүй ээ. Харин байгалийн баялгийг хувьдаа ашиглаж байгаа хүмүүст нуучихсан их мөнгө, тэрбум ам.доллар байгаа шүү. Ганхуяг гэдэг залуугийн ах нарыг оффшортойг нь илрүүлээд хэлчихээр буцааж дайрч байгаа юм” хэмээн хариуллаа. Уулзалтын дараа Булган нутгийн иргэд түүнийг эх оронч, ард түмнээ бодсон Ерөнхийлөгч болохыг хүсэн ерөөсөн юм.
Ардчилсан намын сонгуулийн ерөнхий хороо
More Stories
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 62.3 сая ам.доллар буюу 1.22 сая тонн нүүрс арилжжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр гурван удаагийн арилжаагаар нийт 595.2 мянган тонн нүүрсийг 43.8 сая ам.доллараар...
Нүүрсний экспортын тээврийг хоёр дахин нэмэгдүүлжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн...
Монголын нүүрсний биржийн арилжаа 14 сарын дээд түвшиндээ хүрч сэргэжээ
БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл сүүлийн долоо хоногуудад харьцангуй дээрдэж, ялангуяа долоодугаар сард коксжих нүүрсний үнэ "V" хэлбэрээр эрс сэргээд...
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт идэвхижиж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны...
Нүүрсний борлуулалт 7 сард 2.6 сая тонн болж өслөө
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн” тухай хуулийн дагуу нүүрсний борлуулалтыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод, өрсөлдөөний...