“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Гагнуурын шинэ төвд Олон улсад ажиллах эрх олгох мэргэжлийн гагнуурчдын нэг сарын сургалт өнөөдөр эхэллээ. Энэхүү сургалт нь Олон улсын ISO 9606 стандартын дагуу явагдах бөгөөд Дэлхийн аль нэг улсад гагнуурчны мэргэжлээр ажиллах сонирхолтой хүмүүс элсэх боломжтой. Уг төслийг Германы Засгийн газар, Шахтбау Нордхаузен компанийн тусламжтайгаар Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хасу Мегаватт компани, Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль хамтран хэрэгжүүлж байна. Сургалтыг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Механикийн тэнхимийн ахлах багш Б.Пүрэвдорж, тоног төхөөрөмжийн засварчин Б.Ганбаатар, Засвар механикийн заводын гагнуурчин Э.Батзориг, Баяжуулах үйлдвэрийн гагнуурчин Ч.Амарболд, О.Өлзийсайхан нарын гагнуурын сургагч “мастер” багшийн эрх авсан хүмүүс явуулах аж. Ийнхүү “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болон үйлдвэрийн газар нь олон улсын гагнуурын сургагч “мастер” багштай болсноор тус сургуулийн гагнуурын мэргэжлийн сургалтыг төгсөгчид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын сертификаттай төгсөх сайхан боломж бүрдэж байгаа юм. Энэ үеэр зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.
-Гагнуурын сургагч багш Б.Ганбаатар: ХБНГУ-ын санхүүжилтээр Монгол Улсын Гагнуурын салбарт олон улсын мэргэжилтэн бэлтгэх сургалт эхэлж байна. Сургалтад Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээс нийт 15 хүн хамрагдаад байна. Эдгээр хүмүүс сургалтад хамрагдсанаар олон улсад ажиллах эрх авна. Эхний долоо хоногт онолын хичээл орно. Сүүлийн 21 хоногт дадлага ажил хийнэ. Тус сургалтад хамрагдсан хүмүүс шугам хоолой, даралтат сав гагнах мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшинэ. Энэ сургалтыг Герман зөвлөх мэргэжилтэн, Эрдэнэт үйлдвэрийн гурван багш, манай сургуулийн хоёр багш хамтран явуулж байна.
-Суралцагч Д:Оюун-Эрдэнэ: Би Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Металл хийцийн хэсэгт гагнуурчнаар ажилладаг. Энэ сургалтад хамрагдсанаар гагнуурын мэргэжлээрээ аль ч улсад ажиллах боломжтой. Сэтгэгдэл их өндөр байна. Дадлага хийх материаллаг бааз бүрдсэн нь сайхан санагдаж байна. Герман багш заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа нь их таалагдлаа. Сургалтын эхний өдөр бид хэвтээ гагнуур хийлээ. Цаашид шугам хоолой гагнах зорилго чиглэлийн дагуу хэвтээ гагнуур хийж багшдаа шалгалт өгч байна. Багш маань бидний энэ ажлын үр дүнг харж байгаад цаашид ямар чиглэлээр гагнуур хийхийг тодорхойлж өгөх юм. Бид сарын хугацаанд өдрийн найман цагаар хичээллэнэ. Миний хувьд ажлаас чөлөө өгч сургалтад хамруулж байгаад маш их баяртай байна.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
