Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг, тэргүүлэх салбар болж хөгжиж байгаа уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Mongolian Mining week 2022” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Оюу толгой” ХХК-тай хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсад анх удаа эрдэс баялгийн салбарынхан долоо хоногийн турш чуулж, Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхийн тулд уул уурхайн салбарыг идэвхжүүлж, гаднын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, Монгол Улсын Засгийн газрын бодлогод хүч нэмэх, хөшүүрэг болох боломжуудыг эрэлхийлэхээр цуглаад байгаа нь энэ юм.

Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд “Монгол Улсын уул уурхайн салбар 100 жил” сэдэвт Засгийн газрын цаг, “Нэн тэргүүнд аюулгүй байдал” бага хурал, “Mongolia mining 2022” хөрөнгө оруулалтын форум, “EDTalk-Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд” бага хурал, “Гүний уурхайн симпозиум”, “Үүсмэл ордын ашиглалт” онол практикийн бага хурал, “Орон нутаг ба иргэдийн оролцоо” бага хурал, “Үйлдвэржилтийн төлөвлөлт”онол практикийн бага хурал, Степ арена дахь “Монголд үйлдвэрлэв” ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд олон төрлийн цогц арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон “Нэн тэргүүнд аюулгүй байдал-2022” бага хурлын нээлтэд оролцож, хэлсэн үгэндээ, “Монгол улсад орчин цагийн Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хөдөлмөрийн хүний амь нас, аюулгүй байдалд анхаарч нийгмийн түншлэлийн оролцогч болон сонирхогч талууд тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Нэн түрүүнд ХАБ-2022” бага хурлыг өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байгаад бид бүгд талархалтай хандаж байна.

Safety first буюу Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг нь дээд удирдлага үлгэрлэн манлайлж, үүрэг амлалт авдаг Дэлхий нийтийн сайн жишиг байдаг. Монгол орны өнөөгийн амаргүй нөхцөл байдлыг ойлгох, хүнд хэцүү үед ч баялаг бүтээгч хөдөлмөрийн хүний амь нас, аюулгүй байдал анхаарлын төвд байгааг оролцогч болон сонирхогч талуудад нэгдмэл ойлголт өгөх зорилгоор “Нэн түрүүнд ХАБ-2022” бага хурал 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний үе шатад нийт таван салбарын бага хурлыг зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, дараагийн үе шатад салбаруудын асуудлыг нэгтгэн хэлэлцэж, Эрдэнэт хотод зохион байгуулагдах сүүлийн үе шатны “Нэн түрүүнд ХАБ-2022” Чуулга уулзалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, Зохистой хөдөлмөрийн үндэс болсон Эрүүл, аюулгүй ажлын байрны төлөөх нийгмийн түншлэлийн 3 тал ХЭМАБ-ын тулгамдсан асуудлаар шаардлагатай өндөр дээд түвшний шийдвэр гаргуулахад зорьж байна. Монгол орны өнөөгийн амаргүй нөхцөл байдлыг ойлгох, хүнд хэцүү үед ч баялаг бүтээгч хөдөлмөрийн хүний амь нас, аюулгүй байдал анхаарлын төвд байгааг оролцогч болон сонирхогч талуудад нэгдмэл ойлголт өгөхөд “Нэн түрүүнд ХАБ-2022” Бага хурлын ач холбогдол байх болно. Энэ өдрүүдэд зохион байгуулагдаж буй бага хуралд олон илтгэл, хэлэлцүүлэг явагдах бөгөөд олон сайн туршлагуудыг хоорондоо солилцож, ажил хэрэгч шийдлүүдийг гаргана гэдэгт итгэлтэй байна.

Уурхай руу орсон хүний тоо, уурхайгаас гарч ирж буй хүний тоо үргэлж тэнцүү байх ёстой. Ээлжинд даалгавар авч гарсан хүний тоо ээлжээс буусан хүний тоо үргэлж тэнцүү байхын төлөө бүгдээрээ хамтдаа зорилго, шийдвэрээ илүү тодорхой болгоё” хэмээсэн юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон үүрэгт ажлаа хүлээн авсан даруйдаа, Уурхайчин хамт олондоо хандан, “максимум, зеро, минимум” гэсэн гурван зарчмыг баримтлан ажиллахаа хэлсэн. Хөдөлмөрийн бүтээмж, ашиг орлого ӨНДӨР, мөн өртөг, зардал, шаардлагагүй зарцуулалтууд хамгийн БАГА байх ёстой. Харин ямар ч уулын ажлын доголдол, уурхайчдын амь нас, эрүүл мэндтэй холбоотой аваар осол ТЭГ байх ёстой. Энэ бол хамгийн чухал үзүүлэлт, гэдгийг онцолсон юм.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
Хятадын Шэньси мужид Эллинизмийн үеийн алтан гоёл чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод байрлах Шэньсийн түүхийн музейд "Алтан урлаг: Эллинизмийн үеийн гоёл чимэглэл" (Art in...
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА (CANSO)-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУРЛЫГ 2027 ОНД УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО
"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Энхзориг тэргүүтэй төлөөлөгчид Португал Улсын Лиссабон хотноо Иргэний нисэхийн Агаарын навигацийн...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
