Иргэн Болд “Таван Толгой, Цагаан хад Ганц-мод хоорондох нүүрсний тээврийн жолооч нар”, “Санхүү өгнө, авна”, “Санхүү авна”, “…Зарын Нэгдсэн Групп” зэрэг нэртэй фейсбүүк группүүд дээр өөрийн хэрэглэдэг цахим хаягаас Болор, Гэрэл нарын гэрэл зургийг “Хөх өгзөг сайтай 2 охин санхүү авна, урьдчилгаа авахгүй, шууд залга” гэсэн тайлбартай тэдгээрийн утасны дугаарын хамт байршуулсан байна.
Эрүүгийн хуульд “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг гэж хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Тус зарыг тавьсан Болд эхнэр Болортой гэр бүлийн таарамжгүй харилцаатай байх үедээ фейсбүүк орчинд Болор, түүний найз Гэрэл нарын гэрэл зургийг дээрх тайлбар, мэдээллийн хамт байршуулсан үйлдлийг шүүх хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт тооцож шийдвэрлэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “… хэний ч нэр төрийг гутаан доромжилж болохгүй…” гэж хуульчилсан ба Болд нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл (Илт худал мэдээлэл гэж огт үндэслэлгүй, худал хуурмаг мэдээ, баримт сэлтийг ойлгоно. Илт худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн буюу мэдээллийг цахим орчинд тараасан)-ийг олон нийтэд тараасан гэж үздэг.
Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг оногдуулахаар заасан.
Болд гэм буруугаа ойлгож ухамсарласан, анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,200,000 (нэг сая хоёр зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгожээ.
More Stories
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
