“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Зүүнбаян төмөр зам” компаниуд мод тарих ажилд хамтрахаар санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичигт Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Зүүнбаян” төмөр зам компанийн захирал Д.Банзрагч нар өнөөдөр гарын үсэг зурснаар, талуудын хамтын ажиллагааны эхлэл тавигдав. Энэ үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мод тарих ажилд хамтарч, ойжуулалтын мэргэжлийн багийнхны сайн туршлагаас хуваалцаж хэрэгжүүлэх “Зүүнбаян төмөр зам” компанийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ.
“Говийн бүсийн төмөр замын гол тулгамдсан асуудал нь элсний нүүдэл байдаг. Үүнээс хамгаалж, цөлжилтөөс сэргийлэхийн тулд төмөр зам дагуу мод тарьж, ногоон байгууламж бий болгох чиглэлд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ойн генетикийн нөөцийн төвтэй хамтрана. Ургах чадамжтай модны үрийг зориулалтын дагуу нутагшуулахад тус төвийн мэргэжилтнүүдээс заавар, зөвлөмж авч ажиллана. Мод үржүүлэх, тарих технологийг шинжлэх ухаанд тулгуурлан нэвтрүүлж буй тус төвөөс туршлага судлан, хэрэгжүүлнэ гэж “Зүүнбаян төмөр зам” компанийн захирал Д.Банзрагч хамтын ажиллагааны зорилтоо тодорхойлов. Өнөөдрийн байдлаар, Зүүнбаянгаас Тавантолгойн чиглэлд баригдаж буй 416 км төмөр замын бүтээн байгуулалт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Энэ бүсийг ойжуулах зорилтын хүрээнд тус компани 16 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байна. Үүнд Эрдэнэт үйлдвэрийн Ногоон хөгжил төсөл, Ойн генетикийн нөөцийн төвийн мэргэжилтнүүдийн мэдлэг зөвлөмж, туслалцааг авч ажиллана гэж онцоллоо.
Өнгөрсөн долоо хоногт Зам тээврийн сайд Л.Халтар, төмөр замын байгууллагуудын удирдлагуудын хамт Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, тус үйлдвэрийн дэргэд шинээр байгуулагдсан Ойн генетикийн нөөцийн төв, мод тарих ажлын үйл явцтай танилцсан юм. Тэрээр мод тарих, говийн бүсийн төмөр зам дагуух газар нутгийг ойжуулах чиглэлд Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллахаар шийдвэрлэсэн нь ийнхүү бодит ажил болж байна.
More Stories
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны нэгдүгээр сарын 18-ны бямба гарагт нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын...
Агаарын бохирдолд гэр хорооллын утаа 58-60 хувь, авто тээврийн хэрэгслийн утаа 28-30 хувьтай нөлөөлж байна
Улаанбаатар хотод өдөр тутамд 500,000-600,000 орчим автотээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Энэ тоо зарим баярын өдрүүдэд 800,000 хүрдэг байна. Мөн...
Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин...
Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шуурхай штаб...
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчууд аа, Улсын Их...
“Наурызын баяр” өвийн хамтарсан жагсаалтад Монгол Улс нэгдлээ
ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулган Бүгд Найрамдах Парагвай Улсын Асунсион...