Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх говь, хээрийн экологийн бүс нутгийн үнэлгээ болон хамгаалах шаардлагатай газар нутгийг тогтоох судалгаа хийх, тусгай хамгаалалтад авахад шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зэрэгт оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийлэв.
“Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал, хатагтай Женнифер Моррис уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын хомсдолоос үүдэлтэй бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр Монгол Улсын гаргасан санаачилга, ололт, амжилтыг онцлов.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль хамгааллын чиглэлийн бодлого, улс төрийн манлайллыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллийг бууруулах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачилж, иргэд, хувийн хэвшил, хандивлагч орон, олон улсын байгууллагуудаас санхүүжилт татах зорилгоор энэ оны гуравдугаар сард “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан байгуулснаа дурдав.
Хатагтай Ж.Моррис Канад, Кост Рика, Бразил, Бутан, Перу зэрэг улсад амжилттай хэрэгжүүлсэн “Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-ийг “Дэ Нэйче Консерванси”, Дэлхийн байгаль хамгаалах сан, “PEW Charity”, “ZomaLab” нарын хамтарсан “Enduring Earth Partnership”-н хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл өгөв.
Энэ хөтөлбөр нь Уур амьсгалын өөрчлөлтийн болон Биологийн олон янз байдлын конвенцийн хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүргүүд, Тогтвортой хөгжлийн зорилтуудаа биелүүлэхэд туслах зорилготой юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүрсэн үр дүнг олон улсад сурталчлан таниулах саналыг дэмжихээ илэрхийлэв.
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
