Аравдугаар сард инфляц улсын хэмжээнд 14.5% гарсныг ҮСХ танилцуулсан.
Тэгвэл Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ аравдугаар сард өмнөх сараас 0.9 хувь, өмнөх оны эцсээс 10.9 хувь, өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өсжээ.
Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ийнхүү 14.6 хувиар өсөхөд
хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 15.5 хувь,
согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 9.4 хувь,
хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 20.7 хувь,
орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 23.6 хувь,
эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 29.3 хувь,
тээврийн бүлгийн үнэ 5.3 хувь,
боловсролын бүлгийн үнэ 10.7 хувь,
зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 17.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин өмнөх сараас 0.9% өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 1.6 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 0.5 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 1.6 хувь, тээврийн бүлгийн үнэ 0.3 хувиар өссөн нь тус тус нөлөөлсөн байна.
Улаанбаатар хотод 2022 оны 10 дугаар сард хэрэглээний сагсны 404 нэрийн бараа, үйлчилгээнээс 125 (30.9%) нь үнэ өмнөх сараас өсөж, 21 (5.2%) нь үнэ буурч, 258 (63.9%) нь үнэ өөрчлөлтгүй байна.
Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул нэг кг махны дундаж үнэ 2022 оны аравдугаар сард 15,640 төгрөг болж, 2020 оны мөн үеэс 23.5 хувь, 2021 оныхоос 3.7 хувиар өсөж, өмнөх сараас 217 (1.4%) төгрөгөөр буурсан байна.
Үхрийн ястай махны тухайд кг нь аравдугаар сард дунджаар 13,562 төгрөг болж, 2020 оны мөн үеэс 26.9 хувь, 2021 оныхоос 2.1 хувиар өсөж, өмнөх сараас 168 (1.2%) төгрөгөөр буурчээ.
Хонины ястай 1 кг махны дундаж үнэ 2022 оны аравдугаар сард 10,238 төгрөг болж, 2020 оны аравдугаар сараас 19.7 хувиар өсөж, 2021 оныхоос 7%, өмнөх сараас 784 (7.1%) төгрөгөөр буурсан байна.
Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ энэ оны аравдугаар сард 2,390 төгрөг болж, 2020 оны мөн үеэс 66.9%, 2021 оныхоос 16.7% өсжээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
