Ипотекийн зээлийн санхүүжилтээр он гарснаас хойш энэ сарын 11-н хүртэл хугацаанд 6,469 иргэнд 586.2 тэрбум төгрөгийг олгожээ.
Үүнээс 343.3 тэрбум нь Монголбанкны, 242.6 тэрбум нь арилжааны банкуудын эх үүсвэрээр санхүүжигдсэн байна. Мөн энэ онд ипотекийн зээл авсан иргэдийн 4,866 нь нийслэлд, 1,603 нь орон нутагт байгаа юм.
Зээлийн хэмжээ ба авсан иргэний тоог харьцуулж үзвэл, ипотекийн зээлээр нэг иргэнд дунджаар 90.6 сая төгрөгийг олгосон байна.
Дээрх графикаас харвал, сүүлийн таван жилд 2021 оныг эс тооцвол жилд дунджаар 4,000-5,000 гаруй иргэнд ипотекийн зээл олгож байв. Харин 2020 оны аравдугаар сарын 1-нээс зээлийн хүүг 6% болгон бууруулснаар ипотекийн зээл авсан иргэний тоо 2021 онд 13,292-т хүрч, 1 их наяд төгрөгийг зээлд олгожээ. Харин цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн төлөлтийг хойшлуулснаар эх үүсвэр нь хумигдаж, зээл олгох нь удааширсан юм.
УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ хэлэлцэж байна. Улсын төсөв энэ долоо хоногт батлагдана. УИХ дээр байгаа ажлын хэсгийн ажиллаж буй хэлбэрээр бол 2023 оны долдугаар сарын 1-н хүртэл ипотекийн зээлийг хуучнаар нь явуулах талаар яригдаж байгаа. Энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ” хэмээн өнгөрсөн долоо хоногт хэлсэн. Гэвч одоогоор үүнтэй холбоотой ямар нэг шийдвэр гараагүй байна.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
