Азийн хөгжлийн банкны “Агаарын чанарыг сайжруулах, мэдлэг үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн баг Орхон аймагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ‘Цэвэр агаар, үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний саналыг боловсруулах, хэлэлцүүлэг уулзалтыг хамтран зохион байгуулж, салбар хоорондын мэдээ, мэдээллийг сонсож ажиллаа.
Агаарын бохирдлыг бууруулахад зам тээвэр, үйлдвэрлэл аж ахуй, эрчим хүчний байгууллага, яндан зуух бүхий гэр хорооллын бүсэд ямар ямар үйл ажиллагааг ойрын болон дунд, урт хугацаанд хэрхэн зохион байгуулах, түүнд шаардагдах төсөв, санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан тодорхойлох, төр хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, иргэдийн оролцоог тэгш хангах, уялдаа зэрэг асуудлуудыг хэлэлцүүллээ.
Цэвэр агаар үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдах, мөн төлөвлөгөөнд тусгасан ажил, арга хэмжээ, төслийн санхүүжилтийг тодорхой болгох эхлэл ийнхүү тавигдаж хамтын ажиллагаа бэхжиж байна .
Түүнчлэн БОАЖ сайд, ОББҮХ -ны даргын тушаалын хавсралт төлөвлөгөөнд тусгагдсан ажил, агаарын чанарыг сайжруулах, бохирдлыг бууруулахтай холбоотой өгсөн үүрэг чиглэлд уялдуулах асуудлыг энэ удаагийн уулзалтад онцоллоо.
More Stories
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
