Монгол Улсын Шадар сайдын 2021 оны “Усан халаалтын болон уурын зуухыг дэвшилтэд технологид шилжүүлэх тухай” 123 дугаар тушаалаар 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс болон мидлинг хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас санаачлан 2022 оны 4 дүгээр сарын 15, 21-ны өдрүүдэд санал солилцох, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж ажиллаа.
Тус уулзалтад Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, 16 ААНБ-ууд оролцож Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 123 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, эрчимжүүлж ажиллахаа мэдэгдсэн.
Нийслэлийн 6-н дүүргийн хэмжээнд уур үйлдвэрлэдэг технологийн зуухтай 68 аж ахуй нэгж, байгууллагаас жилийн 4 улиралд ажилладаг 14, халаалтын зориулалттай 2 ААНБ ажилладаг бөгөөд дээрхи байгууллагууд шүүлтүүрийн техникийн шийдлийг сайжруулах, яндандаа утааны сенсор байршуулах, цаашид байгальд ээлтэй техник технологийн зуухыг үе шаттайгаар сольж шийдвэрлэх боломжийг ярилцсан.
Эх сурвалж: Нийслэлийн Агаарын Бохирдолтой Тэмцэх Газар
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
ICAO-ААС БОЛОВСРУУЛСАН 2026–2050 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулсан 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө энэ оноос хэрэгжиж эхлэн дэлхийн иргэний нисэхийн салбарын урт...
