Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан О.Амарсанааг томилжээ.
Д.Загджавыг 2020 оны долдугаар сард Засгийн газрын хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар томилж байсан билээ.
Оюунхүүгийн Амарсанаа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн, Эрх зүйч мэргэжилтэй. Цагдаагийн хурандаа, Удирдахуйн ухааны магистр аж.
Төгссөн сургууль, дамжаа:
1997-2001 онд Цагдаагийн Академид- Эрх зүйч-Цагдаагийн ажилтан
2007 онд Төрийн Удирдлагын Академид Удирдахуйн ухааны магистр
2008, 2010, 2018 онд Египет, БНСУ, Турк улсын Цагдаагийн Академид мэргэжил дээшлүүлсэн.
2020 онд ТУА-ны Төрийн Захиргааны ахлах түшмэлиийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
2001-2003 онд Төв аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч
2003-2006 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгч
2006-2007 онд Эрүүгийн Цагдаагийн газрын Эрэн сурвалжлах хэлтэст Төлөөлөгч
2007-2011 онд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч
2011-2013 онд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Дэд дарга
Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтсийн Дэд дарга
2013-2014 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга
2014-2015 Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга
2017-2018 онд Эрүүгийн цагдаагийн албаны V хэлтсийн дарга
2018 онд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн дарга
2018-2019 онд Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга
2019-2020 онд Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга
2020-2021 онд Экологийн Цагдаагийн албаны дарга
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар томилогдон ажиллаж байжээ.
More Stories
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
