Эрдэнэтийн зүүн гурван замаас “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор болон Хялганатын гүүр хүртэл нийт 64 километрийн засмал зам тавих ажил явагдаж байна. Уг орон нутгийн чанартай авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Замын битум”, “Хурдны зам”, “Жавхлан харгуй” компаниуд тендерт шалгаран гүйцэтгэж байгаа юм. Энэхүү замын ажлын явцын талаар Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн хяналтын инженер Д.Отгонбаатараас тодруулахад, “Засмал зам тавих энэ ажлыг гурван багцад хуваасан. Гурван замаас Хангал сум хүртэлх 30 километр замын гүйцэтгэгчээр “Замын битум” компани шалгарсан. Тус компанийн ажил 2023 оны 11-р сарын 1-нд дуусна. Хуучин бетон хучилттай 4,9 километр замын эвдрэлийг засаж, өргөсгөлт, асфальт бетон хучилтын ажил хийгээд байна. Хангал сум хүртэлх шороон замын далангийн өргөсгөлт хийж суурийн доод үеийн шороог авсан. Ирэх онд гүүр хоолой, суурь хучилтын ажил хийгдэнэ. Хангал сумаас Хялганатын гүүр хүртэлх зам засварын ажлыг “Хурдны зам” компани хийнэ. “Хурдны зам” компанийн хувьд хил гааль болон цементийн хомсдолоос шалтгаалан гүүр хоолойн ажил хийгдээгүй. Харин хоёр гүүр буулгах ажил хийсэн. Одоогийн байдлаар далангийн өргөсгөлт, суурийн доод үе, ухмалын ажил хийгдэж байна. Тус компани чулуу бутлуурынхаа үйлдвэрийг байгуулчихсан. Энэ зун хоёр удаа тэсэлгээний ажил хийсэн. Одоогоор чулуугаа буталж асфальт бетон хучилт хийх бэлтгэлээ ханган ажиллаж байна. Манай үйлдвэрийн технологийн зам болох “Сэлэнгэ” амралтын бааз хүртэлх 3,3 км, нэг, хоёрдугаар ус өргөх станц хүртэлх 7,1 километр замын ажлыг “Жавхлан харгуй” компани хийнэ. Энэ компани “Сэлэнгэ” амралт хүртэлх замын өргөсгөлт, гурван километрт далангийн ажил хийгээд явж байна” гэв.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
