Холимог тулааны “UNDEFEATED MMA” холбоо болон “Fight media group” хамтран WMO буюу Дэлхийн Муайтай Холбооны муайтай боксын “Азийн аваргын бүс”-ний төлөөх тулааныг энэ сарын 21-ны Баасан гарагт зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тулаанд 14 тулаанч тулалдах бөгөөд Япон болон Лаос улсын шилдэг тулаанчид ирж оролцож буйгаараа онцлог юм.
Энэхүү тэмцээний “Оргил тулаан”-д Японы “Deep” кикбоскын холбооны аварга Риояа Инай мэргэжлийн кикбоксын Ази, Дэлхийн аварга Ө.Төрбаяр нар муайтай боксын “Азийн аваргын бүс”-ний төлөө тулалдана. Харин “Дэд оргил тулаан”-д MGL-1 FC холбооны хоёр удаагийн аварга Н.Цацрал, тулаанч Н.Батцэнгэл нар хоорондоо тулалдах аж. Түүнчлэн, “Road to One” реалити шоуны оролцогч, тулаанч А.Тэмүүлэн, Г.Бат-Ирээдүй, И.Ядамсүрэн, Лаосын тулаанч Као Каяа нарын шилдэг 14 тулаанчид халз тулалдах юм.
Хөлбөмбөгийн холбооны футзал ордонд Баасан гарагт зохион байгуулагдах муайтай боксын “Азийн аваргын бүс”-ний төлөөх гал гарсан тулааныг холимог тулаан, муайтай бокс сонирхогч та бүхэн өргөнөөр ирж үзэхийг урьж байна.
Тулааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг Undefeated MMA Mongolia фэйсбүүк хуудсаар, тасалбарыг https://ticket.mn/event/1337/ холбоосоор худалдан аваарай.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 8-нд олгохоор боллоо
Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХЕҮГ)-аас 2026 оны долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа. Уг хуваарийн дагуу...
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
