Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан тус үйлдвэрт “100 бүтээлч ажил” аян өрнөж байгаа билээ. Аж ахуй, үйлчилгээний цехийн санаачилгаар эхлүүлсэн тус аяны хүрээнд үйлдвэрлэл, техник технологи, нийгмийн харилцааны чиглэлийн 100 бүтээлч санал, төсөл төлөвлөгджээ. Тухайлбал, үйлдвэрлэлийн сайжруулсан загвар бүтээл, бүтцийн нэгжийн гарцын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх бүтээлч ажил, үйл ажиллагаанд сайжруулалт, үр өгөөж бий болгохуйц шинэлэг шийдэл бүхий бүтээл, гадаад орчин, өнгө үзэмж сайжруулах шийдэл зэрэг олон ажлууд аяны хугацаанд хийгдэж байна.
Өнөөдрийн байдлаар, төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд 74.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт 19 ажил бүрэн хэрэгжжээ. Баяжуулах үйлдвэрийн Б.Буяннэмэх ахлагчтай баг цехийнхээ Эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн төвд “Үндэсний өв соёлын танхим” байгуулснаар ажилтнууд болон тэдний гэр бүл, хүүхэд залууст үндэсний зан заншлыг таниулж, өвлүүлэх орчин бүрдүүлэв.
Үйлдвэрлэлийн гарц, чанар, тоо хэмжээг нэмж, өсгөх чиглэлээр Засвар механикийн заводын Б. Наранбаатар ахлагчтай баг “Ил уурхайн ЭКГ-12 шанага үйлдвэрлэх” төслийг амжилттай хэрэгжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
”100 бүтээлч ажил” аян ирэх 12 дугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ. Цаашид энэ эрчээрээ ажиллаж, төлөвлөсөн бүтээлч ажлуудаа чанартай гүйцэтгэж, дуусгахад анхаарч байгаа гэж аяны Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн хэлтсийн Бүтээмж, инновацийн мэргэжилтэн Л.Уранцэцэг онцоллоо.
More Stories
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. 2026 оны I ээлжийн цэрэг татлагад...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн...
