Оргодол А. Мөнхбатыг баривчилжээ

ШШГЕГ-ын харьяа Хорих 423-р ангиас 2022 оны наймдугаар сарын 08-ны өдөр оргосон оргодол А.Мөнхбатыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн.
Тэгвэл түүнийг Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрээс өнөөдөр буюу есдүгээр сарын 5-ны 01:00 цагийн үед дайчлан баривчилжээ.
Түүнтэй хамт хоригдол Г.Сумъяабазар хамт оргосон бөгөөд тэд хорих ангийн ногооны талбайд ажиллаж байсан юм.

+ There are no comments

Add yours