Дашийн БАТАА
(1932-2022)
Бидний хайрт ээж, эгч, эмээ, алдарт эх Дашийн Батаа 2022 оны 8 дугаар сарын 27-
ны өдөр таалал төгсөж, үр хүүхдүүд бид бүхэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолдов.
Дашийн Батаа нь 1932 оны усан бичин жилийн хавар Дорнод аймгийн Давст сум
(одоогийн Чойбалсан сум) дахь Минжүүрийн рашаан хэмээх жилийн дөрвөн улиралд
газрын хөрснөөс халуун уур савсан байдаг тал хээрийн үзэсгэлэнт нутагт малчин ард
Дашийн том охин болж мэндэлсэн.
Тухайн цаг үеийн нийгмийн аясаар бага насаа хүнд хэцүү нөхцөлд өнгөрөөсөн
боловч 1952 онд бидний аав Г.Цэндтэй өрх гэр үүсгэснээр 41 жил хамт амьдрахдаа 7 хүү,
7 охин төрүүлж өсгөсөн бөгөөд өдгөө хүргэн, бэр, ач, зээ, ачанцар, зээнцэр нийлсэн 115
хүний амь амьдралын эхлэл нь, бас ачлал нь болсон өнөр өтгөн ам бүлийн эрхэм дээд
гавьяатан юм.
Аав, ээж хоёр минь Дорнод аймгийн Чойбалсан хот, Гурванзагал сум, Дашбалбар
сум, Баян-Уул сумын Эрээн хороо, Хэрлэн сангийн аж ахуй болон Сүхбаатар аймгийн
Баруун-Урт хот зэрэг аймаг, суманд томилогдон ажиллахдаа улс нийгмээ шинэчлэн бүтээн
байгуулах үйл хэрэгт тод томруун хувь нэмрээ оруулсан ажилсаг хөдөлмөрч, үлгэр жишээч
гэр бүлийг бүтээсэн билээ.
Бидний ээж Д.Батаа олон хүүхдээ төрүүлж зөв зүйтэй иргэн болгож өсгөн
хүмүүжүүлэхийн зэрэгцээ аймаг орон нутгийн худалдааны болон боловсролын
байгууллагад түүртэлгүй ажиллаж байсан нөр их хөдөлмөрийг нь өнөө хэр бахархан
дурсаад баршгүй.
Ээжийн минь хөдөлмөр зүтгэлийг үнэлж Төрийн тэргүүний зарлигаар “Алтангадас”
одон, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын ойн
медалиуд, “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одон, “Социалист хөдөлмөрийн гавшгайч”
тэмдгээр хүндэтгэн шагнасан юм. Үр хүүхдүүдээ өв тэгш иргэн болгож өсгөн хүмүүжүүлсэн
алдар гавьяаг нь мөнхөлж, улсын шилдэг 9 ээжийн нэгээр шалгаруулан “Монголын
элбэрэлт ээж”, “Сайхан буурал ээж”-ээр тус тус өргөмжилж байв.
Есөн аравныг туулж, гурав дахь үеэ үзсэн буянтай буурал ээж минь хорвоогийн
үнэнд гүйцэтгэж мөнх бусыг үзүүлсэн ч ертөнцөд оноогдсон амьдралаа нэр төртэй, утга
учир дүүрэн өнгөрүүлжээ.
Ээж минь өвөг дээдсийн үеэс тахин шүтэж ирсэн Гурванбаян хайрханы бэл, Найнги,
Бүргэд овооныхоо энгэрт буян хурайлж анирлав. Бага наснаас ундаалж бойжсон
Минжүүрийн тунгалаг рашааныхаа ариун усанд ундарга нэмж мэлмэрэв. Хөл нүцгэн гүйж
чийрэгжсэн хялганат талынхаа салхинд бүүвэй болж эгшиглэв.
Ээж Таны минь уншсан маань мэгзэмийн тоогоор, үнэн гэгээн өнгөрүүлсэн
өдрүүдийн уртаар, далай ариун сэтгэлийн цараар, үрс биднийг амлуулан тэтгэсэн цагаан
сүүний дусал бүхнээр буян хишиг тань буман олонд түгэх болтугай.
Таныхаа захиж хэлсэн алтан сургаалыг үр хүүхдүүд бид үргэлж санаж, эрхэмлэн
биелүүлж, үеийн үедээ өвлүүлэн үлдээх болно.
Ачлал, буяны дээд ээж минь Та эх нутгийнхаа ариун газар шороонд өлгийдүүлж,
энхжингийн орноос үрс бидэндээ эргэн төрөөрэй.
Таныхаа гэгээн өлмийд сөгдөн мөргөе.
Үр хүүхдүүд, дүү нар, элгэн садан төрөл төрөгсөд
More Stories
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...
