Н.Учрал: Монгол Улс цахим үндэстэн болсныг олон улсад зарлана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Төрийн хэмнэлтийн хууль болон Төрийн хяналтын хуулийн хэргэжилт, цахим монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүргийг Ерөнхий сайд өглөө. Авлигын индексийг бууруулахын тулд цахим үндэстэн хөтөлбөрийг эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллана. 

Цахим үндэстэн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын лицензийг цахимаар авах, шинээр орон сууцанд орохын өмнө байрныхаа ажлын явцыг цахимаар авч байх боломж Нийтийн мэдээллийн хуулиар бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар 266 мянган тоон гарын үсэг олгосон. Тоон гарын үсгийг  хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хурдасгах үүрэг өгсөн. Тоон гарын үсгийг банк, санхүүгийн салбарын үйлчилгээнд нэвтрүүлнэ. 

2022 оны есдүгээр сарын 5-6-нд манай яам НҮБ-тай хамтран олон улсын хурал зохион байгуулж, Монгол Улс цахим үндэстэн болсныг олон улсад зарлана” гэв.

+ There are no comments

Add yours