Эрүүл мэндийн яам 2017 оноос ДЭМБ-ын “Walk the Talk” хөдөлгөөнд нэгдэн жил бүр хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, алхалтын ач холбогдлыг сурталчлах ажлыг зохион байгуулсаар ирсэн.
Энэ хүрээнд 2022 оны 06-р сарын 12-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Эрүүл мэндийн яам болон харьяа эрүүл мэндийн 22 байгууллага хамтран эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа суртчилж байна. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал Доктор Такеши Касай, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцлоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Walk the Talk” гэдэг нь Хэлж байгаагаа ажил хэрэг болгох, ярьж буй зүйлээ өөрийнхөө үйлдлээр харуулах гэсэн утгатай хэлц үг юм. Бид алхах нь эрүүл мэндэд тустай гэдгийг зөндөө сонссон, мэддэг, алхах хэрэгтэй гэж ярьдаг боловч өөрсдөө алхдаггүй, өдөр тутмын амьдралдаа хэвшил болгоогүй байдаг. Тиймээс өөрсдөө алхаж, идэвхтэй хөдөлгөөн хийж, илүүдэл жингээсээ салцгаая” хэмээн уриаллаа.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...
Танилц: Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрсийг УИХ-д өргөн мэдүүллээ
Зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол...