Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түр ирэгчийн Монгол Улсад байх хугацаа сунгах, гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэх 2 төрлийн үйлчилгээний хүсэлтийг цахимаар хүлээн авна.
Тодруулбал, Гадаадын иргэн Монгол Улсаас бүр мөсөн гарах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд биечлэн ирж оршин суух зөвшөөрлийн бүртгэлээс хасалтаа хийлгэн, оршин суух үнэмлэхээ хураалгадаг байсан. Тэгвэл энэхүү үйлчилгээг хялбарчлах зорилгоор оршин суух бүртгэлээс хасалт хийх хүсэлтийг ийнхүү цахимаар (https://immigration.gov.mn/mn/residence-permit-cancel/ ) хүлээн авч, шийдвэрлэхээр боллоо.
Харин оршин суух үнэмлэхээ хураалгаж, паспортод тэмдэглэгээ хийлгэхдээ хилээр гарах үедээ хилийн боомтод эсвэл өөрт ойр байрлах Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт орон нутаг дахь салбар нэгж, аймгууд дахь ахлах мэргэжилтнүүдэд хандах боломжтой.
Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх визийн хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгуулах хүсэлтийг биечлэн ирж мэдүүлдэг байсныг халж байна. Ингэснээр түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх хугацаа дуусахаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө цахимаар (https://immigration.gov.mn/mn/visa-extension/) хүсэлтээ ирүүлж, байх хугацаагаа сунгуулах боломж бүрдлээ.
Цахим үйлчилгээг https://immigration.gov.mn цахим хуудсаар авах боломжтой бөгөөд хүсэлтээ ирүүлэхдээ бүрдүүлэх баримт бичгийн жагсаалттай сайтар танилцаж, мэдээллээ нягталж ирүүлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ГИХГ
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
