“Уг нь Б.Пүрэвдорж гишүүн хэлж байгаа болохоос үнэн зүйл яриад байна гэж зарим гишүүдээс мессеж ирж байна”

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал хэллээ. Тэрбээр “Сүүлийн үед төр сошиалаар асуудалд ханддаг нь хэрээс хэтэрч байна. Өчигдөр Зайсанд хэдэн гэр буулгах, тэндэхийн ажилтныг баривчиллаа. Энэ арай хэтэрч байна. Төр зөвшөөрснөөс бусдыг явуулах боломжтой. Харин аж ахуй нэгжүүд хориглосноос бусад бүх зүйлийг хийх боломжтой. Өөрсдөө аялал жуулчлал явуул гэж зөвшөөрөл өгчхөөд буцаагаад дээрэмдэнэ гэдэг буруу зүйл. Эндээс харахад төр олон зүйл рүү төр дайрч орлоо. Төр Хөтөл рүү дайрч орсноос болж цемент гаргахаа байчихсан. Хөгжлийн банкнаас зээл авсан “Бэрэн”-ийн асуудал юу болов. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс орлого олох боломжийг хааж байна. Монголын аж ахуй нэгжүүд давхар хохирч байна. Дулааны аргаар боловсруулсан мах ойролцоогоор 20 мянган төгрөгийн үнэтэй. Чанартай мах байгаа. Үүнийг экспортолбол 100 гаруй мянган ам.доллар олох боломжтой. Ингэж сошиалд автаж төр засгийн үйл ажиллагаа явагдана гэдэг буруу” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Ер нь цаашид хувийн хэвшил, чөлөөт зах зээл, хөрөнгө оруулалтад дүгнэлт хийж, хэлэлцэх нь зөв. Хөрөнгө оруулалтын асуудлаар түр хороо байгуулъя гэдэг санал хүртэл гарч байсан. Махны асуудал яалт ч үгүй  хэлэлцэх зайлшгүй шаардлагатай асуудал. Хүний эрх бол зах зээлийн эдийн засгийн суурь нь шүү дээ. Уг нь Б.Пүрэвдорж гишүүн хэлж байгаа болохоос үнэн зүйл яриад байна гэж зарим гишүүдээс мессеж ирж байна.

+ There are no comments

Add yours