Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн захирал О.Пүрэвжаргал эд хөрөнгө хууль бусаар шамшигдуулсан талаар тус сургуулийн багш нар мэдээлэл хийлээ.
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар “Боловсролын салбарт олон асуудал бугшиж байгаа. Үүний нэг хэсэг нь сургууль болон цэцэрлэгийн удирдлагууд төсвийн өмч хөрөнгө шамшигдуулдаг явдал юм. Жишээ нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль байна.
Миний хувьд гуравхан асуудал яръя. Тус сургуулийн захирал О.Пүрэвжаргал цар тахлын үеийн дэглэм хэмнэлтийн үед огт ажилладаггүй хүнд цалин бодсон. Өмнөх оны эцэст сургуулийнхаа урлаг заалыг засах нэрийдлээр 19 сая гаруй төгрөгийг нэр бүхий компани руу шилжүүлсэн. Ингэсэн мөртлөө урлаг заалны засварын ажлыг багш, ажилчдаар гүйцэтгүүлсэн. Тухайн 19 сая төгрөгөөс шамшигдуулсан байх магадлалтай гэж үзэж байгаа.
JCI гээд олон улсын байгууллага тус сургуулийн спорт заалны хувцас солих өрөөг өөрсдийн хөрөнгөөр тохижуулж өгсөн. Харамсалтай нь тус сургуулийн захирал энэ засвар тохижилтыг хийнэ гээд төсвөөс 10 сая төгрөгийг гаргуулж аваад байна.

Эдгээр асуудлаар багш нар Авлигатай Тэмцэх Газар, дүүргийн Засаг дарга, Боловсролын Ерөнхий Газарт хандсан ч хоёр сар гаруй хугацаанд шийдвэр гараагүй байсан. Харин өнөөдөр 16 дугаар сургуулийн захирал өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж байгаа.
Хамт олны зүгээс сургуулийн захирлыг дотроосоо тавих хүсэлтэй байсан ч дүүргийн Засаг дарга улс төржсөн шийдвэр гаргаад түр үүрэг гүйцэтгэгч томилж байна.
Боловсролын салбарт бугшаад байгаа бас нэг асуудал бол сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг сум, дүүргийн Засаг дарга томилдог болсон хуулийн өөрчлөлт юм. Боловсролыг жалга довны үзэлтэй болгох зүйл рүү оруулж байна. Энэ салбарыг улс төрөөс салгахгүй бол авлига, ажлын байрны дарамт гээд бүх муу муухай зүйлийн үүр уурхай боллоо.
АТГ-т шалгуулах гээд хандахаар хамааралгүй багш нарыг шалгаж эхэлдэг. Багш нар бол тус газрын шалгадаг албан тушаалтан биш. Нийгмийн ажилтныг дарамталж эхэлж байна. Дүүргийн Засаг дарга шударга үнэний дуу хоолой болсон багш нарыг хавчиж дарамталж эхэлж байгаа. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нараа хамгаална” гэлээ.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн математикийн багш Д.Энхтуяа “Төсвөөс багаараа нийлж хулгай хийдэг асуудлыг бидний хэдэн багш нар гаргаж ирж АТГ-т гуравдугаар сарын 23-нд хандсан. Хоёр сар гаруй хугацааны дараа өнөөдөр л шийдэж байна.
Захирлын томилгооны асуудлыг удаашруулсан. Сүхбаатар дүүргийн Засаг даргад сургуулийн захирлын асуудлыг яриад орохоор та нарыг шалгана, та нар ч булхайтай гэж хэлэнгүүт гурав хоногийн дараа биднийг АТГ дуудсан. Ямар асуудлаар шалгаж байгаа вэ гээд асуухаар хүүхдээс мөнгө авч засвар хийж гэдэг. Бид тэр мөнгийг өөртөө гэр орондоо зарцуулаагүй. Ингээд шалгахад юу ч илрээгүй” гэв.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
