Б.Энхбаяр: Баялгийг хувьдаа идэж ууж, гахай шиг таргалж ирсэн хүмүүс хуулийн төслийг оруулж ирэхгүй саад болж байсан

УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл маш их саад бэрхшээлийг давж энэ танхимд орж ирж байна. Үүнийг энэ танхимд оруулахгүй байх их том мөнгөний эрх мэдэл, сонирхол байж ирсэн. Учир нь төрийн өмчит компаниудыг байгуулж, тэнд хүнээ тавьж, шахаа хийж, хамаг баялгийг хувьдаа идэж ууж, гахай шиг таргалж ирсэн хүмүүс энэ хуулийг оруулж ирэхгүй саад болж байсан. Х.Нямбаатар сайд маш олон авлигачдын эрх ашгийг хөндөж байна. Тиймээс УИХ байгалийн баялгийн үр өгөөжийг нийт ард түмэнд хүртээх ҮХНӨ-ийг 2019 онд хийсэн. УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд МАН “Баялагтай эзэн Монгол байна” гэсэн мөрийн хөтөлбөртэй оролцсон. Тэгэхээр баялгийн эзэн бол нийт ард түмэн байна. Тэр баялгийг хусаж байгаа төрийн өмчит компанийн захирлууд, түүнийг тойрон хүрээлэгчид, түүнээс ашиг хийгч, шахаа хийгчид биш гэдгийг зарласан. Үүнийг хуулийг томоор хийх анхны том реформ орж ирж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *