“Invest Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Шангри-Ла зочид буудалд болж байна.
Чуулга уулзалтын үеэр нийтлэлч Баабар илтгэл танилцуулсан юм. Тэрээр,
Хөгжиж байгаа орнуудын нийгмийн сэтгэлгээнд хэд хэдэн зовлон байна. Манай улс орчин үеийн төр байгуулах эхний шатандаа явж байна. Иргэдийн нийтлэг сэтгэлгээ дундад зууны ойлголттой, хоцрогдлын шалтгааныг гаднаас хайдаг, төрөө үргэлж харддаг, дотроосоо өө эрэмтгий, баялаг бүтээгчдээ дайсан гэж хардаг, банкийг мөлжлөг гэж хардаг. Үүнээс болоод төр сул дорой, авлига маш их хөгжсөн, нийгэм нь овог отгийн байдалтай, ард түмэн нь төрдөө, төр нь ард түмэндээ итгэдэггүй. Улс төрийн аль ч намд тогтсон үзэл суртал байдаггүй, сонгууль төрийн авлигын шинжтэй, хуулийг үл хүндэтгэх, үл тоох нь нийтийг хамарсан үзэгдэл болсон.
Нийгмийн баялгийн шударга бус хуваарилалт, байгаль орчинтой хамгийн зэрлэг харьцдаг байх жишээтэй. Хоцрогдсон орныг байгалийн баялагтай, баялаггүй гэж хувааж байна. Хоцрогдсон нийгмийн сэтгэлгээ шинэ зүйл хүлээж авдаггүй. Өнөөгийн Монгол оронд энэ сэтгэлгээ их ойролцоо. Орчин үеийн төр байгуулах бололцоо 30 хүрэхгүй жилд бий болсон. Дэндүү өргөн уудам нутагт маш цөөхөн хүн амьдардаг ч бэлчээрийн маргаан байнга гарч ирсэн. Хүн амын 80 хувь бэлчээрийн мал аж ахуйтай ямар ч холбоогүй амьдарч байж л байнга ийм маргаантай. Монгол орон маань хөгжинө. Гэхдээ дараагийн 27 жилд” хэмээн илтгэлдээ дурьдлаа.
Д.Думаа
More Stories
Малайзын мафиас айгаад Монгол хүний амь нас өнчин ишигнээс ч үнэ цэнэгүй болох ёсгүй
2006 онд Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарснаас хойш даруй 20 жил...
Nividia компани болон түүний гүйцэтгэх захирал Женсен Хуаныг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өглөө
Мягмар гарагт дэлхийн технологийн салбарын томоохон зүтгэлтэн Женсен Хуан бас нэг шинэ асуудалтай тулгарлаа. Түүнийг болон түүний удирддаг Nvidia компанийг...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
