АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Х.Баттулга олон ястны өлгий нутаг Ховд аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа. Аймгийн театр болон гадаад талбайд зассан суудал түүнийг дэмжигчдээр дүүрч, халуун дотно уур амьсгалтай ажил хэрэгч уулзалт боллоо. Нэр дэвшигчийг Ховд аймаг аяны дөрөө мултлахад олон ястны төлөөлөл болсон 20 шахам иргэд өөрийн онцлог бүхий үндэсний хувцсаа өмсөн тосч, өнөө цагт тусгаар тогтнолын төлөө тэмцэж яваа хүн хэмээн хүндэтгэн уулзлаа. Х.Баттулга Ховд хотын төв талбайд байрлах Галданбошигт болон Ард Аюушийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Түүний дараа Ховд хотын театрт иргэдтэй уулзалт хийлээ. Энэхүү уулзалтад АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, гишүүн асан Ц.Оюунгэрэл Ховд аймгийн АН-ын дарга Ч.Чинбат тэргүүтэй албаны хүмүүс болон нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.
Уулзалтын эхэнд Ховд аймгийн АН-ын дарга Ч.Чинбат үг хэлсэн. Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой аюул тулгарсан түүхийн эгзэгтэй цаг үед давхцаж байгаа сонгуульд эх оронч нэр дэвшигч Х.Баттулга өрсөлдөж байна. Монгол Улсаа гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй хүнийг Ерөнхийлөгчөөр сонгох түүхэн захиалга ч гарч ирээд байна. Өнгөрсөн найман жилд Ховд нутгийн хүү, ардчилсан хувьсгалын анхдагч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан. Ховдчууд бид ардчилсан Ерөнхийлөгчдөө итгэж, саналаа өгсөн. Бидний итгэлийг алдалгүй сайн ажилласан гэж боддог. Тэгвэл ардчилсан Ерөнхийлөгчийн халааг эх оронч Ерөнхийлөгчид хүлээлгэн өгцгөөе. Тиймээс Ховд нутгийн зон олон та бүхэн эх орон, тусгаар тогтнолын төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй Халтмаагийн Баттулга нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхийг уриалж байна” хэмээн хэллээ.
Түүний дараа Ховд аймгийн АН-ын дарга Ч.Чинбат АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Х.Баттулгад эрчтэй, хүчтэй байхыг бэлгэдэж нум, сум бэлэглэсэн юм. АН-ын дарга С.Эрдэнэ сонгогчдод хандан хэлсэн үгэндээ “Ховд нутгийнхан эрх чөлөөнийхөө төлөө тууштай тэмцэж явсан ард түмэн. Би ховдчуудаараа бахархаж явдаг. Та бүхний энэ тэмцэл цаашид ч үргэлжилнэ гэдэгт би итгэлтэй байна” хэмээн онцолсон.
АН-ын сонгуулийн ерөнхий хороо
More Stories
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
