Өмнөговь аймгийн Ханбогд сумыг 2040 он хүртэл хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг өнөөдөр байгуулж хөрөнгө оруулгагч Оюутолгой компани болон Засгийн газар, орон нутгийн удирдлагын төлөөллүүд хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Хот байгуулах төлөвлөгөөний талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Бид олон ажлын байр үүсгэх хотыг байгуулах нь чухал. Иймд Оюутолгойг түшиглэн Ханбогд, Тавантолгойг түшиглэн Цогтцэций, Гурван тэс, Сайншанд гэсэн хотуудыг хамгийн түрүүнд байгуулах ёстой. Гэхдээ хот байгуулах нь усны нөөц бүрдүүлэхээс эхэлнэ. Түүний араас ус цэвэрлэх байгууламж болон цахилгаан хангамжийг шийднэ. Ингэхдээ сэргээгдэх эрчим хүчийг нүүрстэй хослуулан цахилгааныг шийдэж болно. Энэ аргаар шийдэж болох цөөн газруудын нэг нь Ханбогд. Үйлдвэрийн ажилчид Ханбогдод тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд сургууль цэцэрлэг нэн тэргүүнд байх хэрэгтэй.
Хүн амын хувьд 15 мянгаас дээш байж сая хот болдог. Ханбогдын хүн амыг 20 мянгаас дээш гарна гэж тооцоолсон. Ханбогдод хэрэгжүүлсэн туршлагыг дараагийн шинэ хотуудад хэрэгжүүлнэ. Өнөөдөр ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Цаашдаа нарийн төлөвлөгөөнүүдийг боловсруулж, засаг захиргааны өөрчлөлтүүдийг ч хийнэ. Хот байгуулна гэдэг өнөө маргаашдаа шийдчих асуудал биш” гэсэн юм.
Гэхдээ өнөөдөр зөвхөн Ерөнхий төлөвлгөөг быаталж байгаа ч хүмүүсийн сэтгэлд нэн таатай, яг өнөөдр шинэ хотоо нээж, хүлээж авч байгаа мэт сэтгэгдэл төрж буй бололтой ерөөл магтаалын үгс ч урсаж байлаа.
More Stories
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын...
Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана
Өчигдөр буюу 2026.09.07-нд | УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан. Ирэх даваа гараг хүртэл дахин чуулган хуралдахгүй, байнгын хороод хуралдах юм....
МАН-ын бүлгийн хуралдаанаар яг одоо төсвийн тодотгол хэлэлцэж байна
Одоогийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их...
Шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж байна
Н_Учралын засгийн газраас орон сууцанд шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж 2.000 айлыг түрээслээд өмчлөх...
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны...
