Монгол наадмаа авч үлдэе” сэдвээр Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийж байна. МҮМУХ-ны төлөөлөгч: “МҮМУХ-ны зүгээс үндэсний их баяр наадмын хуулийг шинэчлэн найруулсан төслийг засгийн газраас УИХ-д өргөн барьсантай холбогдуулан бүгдийг нь худалдаад дууслаа “Монгол наадмаа авч үлдэе” гэсэн хэвлийн хурал зарлаж байна. 2019 оноос энэхүү хуулийн төсөл өргөн баригдаад өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх эсэх нь батлагдлаа. Энэ хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлаж ажилласан. Х.Нямбаатар болон Засгийн газар МУ-ын үндсэн хуулийн хоёр заалтыг ноцтойгоор зөрчиж хуулийг төслийг өргөн барилаа гэж бид үзэж байна. Үндсэн хуулийн 5.1 заасан мал сүрэг төрийн хамгаалалтанд байна. 7.1 заасан соёлын өв төрийн хамгаалалтанд байна гэсэн энэхүү заалтыг зөрчиж байна.

Өнөөдөр үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болсон үндэсний морин уралдаанд зөвхөн сэрвээнийх нь өндөртэй хэмжиж уралдуулвал зөвхөн эрлийз морьдын уралдаан болно. Сүүлийн хэдэн жил сэрвээний өндрөөр хэмжээд олон уралдаан зохион байгуулсан. Энэ наадмын бодит жишээнүүд үүнийг нотлоно. Өнөөдөр 213,000 гаруй малчин өрх 120,000 гаруй уяачдын 90 гаруй хувийг бүрдүүлж байгаа монгол адуутай монгол малчин уяачдын эрх ашгийг зөрчсөн сумын наадам монголоороо болохоо больсон ийм хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байгаад бид эсэргүүцэж байна.

Монгол наадам 2010 онд дэлхийн биет бус өвийг жагсаалтанд бүртгэгдсэн соёлын өв. Ингэж бүртгүүлэхдээ МУ-ын Засгийн Газар дэлхийн өмнө, нэгдсэн үндэсний байгууллагын өмнө соёлын өвөө хамгаалах үүргийг хүлээсэн.
Энэ үүргээ зөрчиж Засгийн газар Монгол наадмын үндсэн утга мөн чанарыг алдагдуулах хуулийн төслийг өргөн барьж байгаад туйлын харамсаж байна. Бид удаа дараа Хууль зүйн сайдтай уулзах хүсэлт гаргаж байсан. Гэвч огт хүлээж авахгүйгээр барахгүй. Эрлийз морьтой хүмүүсийн лобинд орж, өөрөө эрлийз морь уяаж ашиг сонирхлын маш өндөр зөрчилтэй хүн гэдэг нь харагдаж байна” гэв.

МҮМУХ-ны хэвлэлийн төлөөлөгч Н.Батбаяр: Өнгөн дээрээ харах юм бол төрийн бус хэдэн байгууллагууд хоорондын тэмцэл, цаашлуулаад харвал улсын баяр наадмын асуудал байгаа юм шиг мөртлөө МУ оршин тогтнох юм уу, энэ улс тусгаар улс мөн юм уу, монгол хүн монголдоо монгол хүн шиг байж чадах юм уу гэсэн асуудлын ирмэг дээр тулж ирсэн байна. Яагаад өв соёлоо егүүтгэсэн өөрсдийнхөө бий болгосон, хүн төрөлхтөний өмнө байгуулсан энэ сайхан өв соёлынхоо эсрэг халдлаг үйлдээд байгаа юм вэ. Халдлага үйлдээд байгаа үндсэн шалтгаан бол импорт болж байна. Өнөөдөр монголчууд жилдээ 20 сая доллар зарцуулаад зааз мал импортлодог болж байна. Зааз мал гэдэг чинь идэш болон агтанд бэлддэг 600 долларын үнэтэй 2 сая төгрөг хүрэхгүй ийм адууг 2012 оноос орж ирсэн 4200 адууны 85 хувь нь ийм үнэтэй адуу гааль дээр бүрдүүлэлт хийгдсэн байгаа.

Дээр нь Монголоос өөр хаана ч өвчин импортлодог улс байхгүй. Импортоор олон тооны өвчтэй адуу оруулж ирж, монгол угшлын адууны генийг устгаж байна. Эрлийз адууг оруулж ирснээр 7 төрлийн цусны өвчин бүртгэгдсэн. Урьд өмнө байгаагүй бэлгийн замын өвчин бүртгэгдсэн. Хүнд халдаж байгаа өвчний гуравны нэг нь мал амьтнаас гаралтай байдаг. Өнөөдөр импортын адуу дагаж орж ирсэн өвчнөөс хичнээн хүн халдварлаад халдварт өвчин, хорт хавдараар үхэж байгааг тогтоох боломжгүй болтлоо хяналтаа алдсан. Ийм учраас өвчин импорлохоо болиоч ээ гэж хүсэж байна. Дээрээс нь энэ адуунуудыг оруулж ирснээр төрийнхөө сүлдэнд залсан адууныхаа сэлдийг огтолж байна. Гоноцид үйлдэх хүртлээ импортоор оруулж ирж байна. Энийг хүн төрөлхтөн зөвшөөрөхгүй” гэв.
More Stories
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын...
Тэтгэврийн нэмэгдэл амьдралд хүрэх үү?
Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан тэтгэврийн шинэчилсэн бодлогоор 2026 оны 11 дүгээр сараас суурь тэтгэвэр олгож, 2027 оны эхнээс тэтгэврийн дундаж...
Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана
Өчигдөр буюу 2026.09.07-нд | УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан. Ирэх даваа гараг хүртэл дахин чуулган хуралдахгүй, байнгын хороод хуралдах юм....
МАН-ын бүлгийн хуралдаанаар яг одоо төсвийн тодотгол хэлэлцэж байна
Одоогийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их...
Шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж байна
Н_Учралын засгийн газраас орон сууцанд шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж 2.000 айлыг түрээслээд өмчлөх...
