Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулах үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- БНХАУ чингэлэг тээврээр мөнгө угаасан хэргээр Эрээн боомтын хил гаалийн удирдлагуудыг баривчилсан. Энэ хэрэгт Монголын талаас таны нэр холбогдсон гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар хэлэхгүй юу?
- Эрээн дэх хил гаалийн хүмүүсийг барьсан болон шалгаж байгаа гэдэг мэдээллийг би цахимаар олж харсан. Өөрөөр хэлбэл, албан ёсоор тийм мэдээлэл аваагүй байна. Харин Гадаад харилцааны яамнаас энэ тухай лавлаж болох л байх.
Намайг ямар байдлаар хил гаалийнхантай холбоотой гэж хэлж байгааг мэдэхгүй байна. Надад идсэн, уусан зүйл байхгүй учраас хэзээ ч, хаана ч шалгуулахад нүүр бардам байна.
- Таны хамаарал бүхий хүн тээвэр зуучийн компанитай гэсэн мэдээлэл байна.
- Тэгж яриад байдаг юм. Хөрөнгө орлогын мэдүүлэгт тийм зүйл байхгүй.
- Ачаа тээврийн үнэ хоёр дахин өссөний цаана маш том авлигын сүлжээ байна гэдгийг Хятадын тал илрүүлчихлээ. Үүнд манай талын албаны хүмүүс холбоотой гэх хардлага бий. Үүнтэй холбоотой асуудлыг салбар яам зайлшгүй анхааралдаа авах шаардлагатай байх. Та байр сууриа илэрхийлэхгүй юу?
- Тийм хардлага нийгэмд байгааг огтхон ч эсэргүүцээгүй. Гэхдээ шалгадаг хүн нь би биш. Үүнийг цагдаа, тагнуулын байгууллага шалгах нь зүйтэй байх.
Бид өнгөрсөн оны эхэнд хаагдсан хилийг гурван сар гаруйн дараа нээсэн явдал нь хамгийн чухал байсан.
Түүний дараа Хятадын талаас ганцхан зүйл тавьсан нь хүн хоорондын харилцааг бий болгохгүйн үүднээс дундын бүсэд чингэлгийг буулгаж ачдаг систем рүү орох. Тухайн үед Монголын талд хилээ нээх л асуудал нь хамгийн чухал байсан учраас түүнийг нь хүлээн зөвшөөрч, хил нээгдсэн.
Түүний цаана Хятадын талд юу нуугдаж, ямар авлига үүссэн болон ямар тохироо байсныг харамсалтай нь би мэдэхгүй.
More Stories
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын...
Тэтгэврийн нэмэгдэл амьдралд хүрэх үү?
Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан тэтгэврийн шинэчилсэн бодлогоор 2026 оны 11 дүгээр сараас суурь тэтгэвэр олгож, 2027 оны эхнээс тэтгэврийн дундаж...
Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана
Өчигдөр буюу 2026.09.07-нд | УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан. Ирэх даваа гараг хүртэл дахин чуулган хуралдахгүй, байнгын хороод хуралдах юм....
МАН-ын бүлгийн хуралдаанаар яг одоо төсвийн тодотгол хэлэлцэж байна
Одоогийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их...
Шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж байна
Н_Учралын засгийн газраас орон сууцанд шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж 2.000 айлыг түрээслээд өмчлөх...
