Бэлтэс мөрөн компанийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.
Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц. Отгонням: “Бэлтэс мөрөн компани нь иргэдтэй хамтран ажиллах санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, мөнгө авч, тухайн иргэний мөнгийг нэг сарын дотор 30 хувь хүртэл өсгөж буцааж өгдөг үйл ажиллагааг Хөвсгөл аймагт явуулж байсан.
Уг үйл ажиллагаа нь Монгол улсад зөвшөөрөгдсөн, тусгай зөвшөөрөл байхгүй, санхүүгийн зохицуулах хорооноос хууль бус үйл ажиллагаа гэдэг бичиг нь ирчихсэн. Хориглосон заалттай байхад уг үйл ажиллагааг явуулж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 15 мянган орчим иргэн тухайн компанид мөнгө өгөөд 12 мянга орчим иргэн тодорхой хэмжээний ноогдол ашигтай мөнгөө буцааж авсан. Гурван мянга орчим иргэн мөнгөө авч чадаагүй хохирсон байна.
Хэрэгт холбогдуулан Бэлтэс мөрөн компаний захирал, гүйцэтгэх захирлын хамаарал бүхий Б,Г,П, У,Н гэх таван иргэнийг эрүүгийн хэрэгт холбогдуулж, хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, улсын хилээр гаргахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа” гэлээ.
Previous post
Хурууны хээгээр бүртгэгдсэн супермаркетууд, гоо сайхны салонуудын датаг устгаж эхэлжээ
More Stories
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
