Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Геронтологийн үндэсний төвд ажиллаж тус төвөөр үйлчлүүлж буй ахмад настангуудын санал хүсэлтийг сонслоо. Геронтологийн үндэсний төвийн барилга 1959 онд ашиглалтанд орж “Хүүхдийн амбулатори”, “Сүрьеэгийн диспансер”, “Эрүүл мэндийн 2-р төв” зэрэг байгууллагууд урьд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан, 2005 онд Геронтологийн үндэсний төв байгуулагдаж орсноор 513 м2 талбай бүхий 16 өрөөнд үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хүн амын дундаж насжилт нэмэгдэж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2000 онд 63.7 байсан дундаж наслалт 2020 оны байдлаар 70.4 болж уртассан ба нийт хүн амд ахмад настны эзлэх хувь 6.4 хувьтай байна. Энэ нь 2030 онд 12.0 хувь, 2050 онд 21.1 хувьд хүрэх төлөвтэй байна.
Монгол Улсын Засгийн газраас насжилтын асуудлаарх урт хугацааны бодлогын баримт бичиг болох “Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги” болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.5.8-д “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд өсөн нэмэгдэж байгаа настанд зөв эрүүл насжилт, настны эрүүл мэндийн чиглэлээр үе шаттай бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж эрүүл идэвхтэй насжилтыг дэмжих хэрэгцээ шаардлага тулгарч байна. Иймд энэхүү асуудлын хүрээнд ахмад настны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал энэ үеэр танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж эмч эмнэлгийн ажилчид болон үйлчлүүлэгчдийн санал, хүсэлтийг сонсов. Энэ үеэр тус төвд 4 датчиктай зөөврийн эхо, холтер, зөөврийн рентген аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэв. Мөн Геронтологийн үндэсний төвийн шинэ барилгын шавыг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2011 онд тавьсан ч өнөөдрийг хүртэл хүртэл ашиглалтад ороогүй асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд удирдлагуудад үүрэг болголоо.
More Stories
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл өнөөдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны нэгдүгээр сарын 18-ны бямба гарагт нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын...
Зайсангийн хуучин гүүрийг маргааш хаана
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 10-наас долдугаар сарын 10-ны өдөр хүртэл бүрэн хааж, буулган шинэ гүүр...
Б.Пүрэвдорж: Б.Батцэцэг сайд аа дандаа МАН-ын хүн оруулж ирэхгүй шүү. Хамтарч байгаа учраас томилгоог хамтарч хийх ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар БНПУ-д суух Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Элчин сайдын томилгоотой холбоотой...
Агаарын бохирдолд гэр хорооллын утаа 58-60 хувь, авто тээврийн хэрэгслийн утаа 28-30 хувьтай нөлөөлж байна
Улаанбаатар хотод өдөр тутамд 500,000-600,000 орчим автотээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Энэ тоо зарим баярын өдрүүдэд 800,000 хүрдэг байна. Мөн...
Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин...