БНСУ-ын алдарт жүжигчид болох Хён Бин, Сон Е Жин нарын хуримын ёслол өнөөдөр тохиож байна.

Үүнийг тохиолдуулан хосуудын хуримын зургийг VAST Entertainment-аас олон нийтэд дэлгэлээ.

Зургийн хамт “Цар тахлын нөхцөл байдлыг харгалзан энэхүү хуримын ёслолыг хаалттай хүрээнд зохион байгуулах болсонд хүлцэл өчье. Бид та бүхэндээ энэ хоёрын хуримын зургаас хүргэж байна. Тэр хоёрыг шинэ эхлэлд олон удаа баяр хүргэж, халуун дотно дэмжлэг үзүүлсэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхний илгээсэн хайрыг хариулахын тулд чадах бүхнээ хийх болно” хэмээжээ.

Алдарт жүжигчдийн хурим БНСУ-ын Гванжин-гу хотын Гранд Уолкерхилл зочид буудалд байрлах “Aston House”-д хуримын ёслол болж буй.

Эх сурвалж: VAST Entertainment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Барилгын материал дунд загас, тахианы мах тээвэрлэж байгаад баригджээ
Next post Дунд ангийн сурагч эксковаторт дайруулан газар дээрээ нас баржээ