Европын хамгийн ачаалалтай нисэх онгоцны буудлын нэг болох Истанбул хотын олон улсын нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсолоо. Тус нисэх онгоцны буудлын ачааны терминалуудын нэгний дээврээс өчигдөр их хэмжээний цас нуран унажээ. Азаар хүн бэртэж, гэмтээгүй аж. Үйл ажиллагааг хаасны улмаас Ойрх Дорнод, Африк тивээс Европ, Ази руу чиглэсэн нислэгүүд зогссон байна.
Газар дундын тэнгисийн зүүн хэсгийг хамарсан цасан шуурганы улмаас Афинд сургууль, вакцинжуулалтын төвүүд хаагдаж, гэрэл цахилгаан тасарч, замын хөдөлгөөнд хүндрэл учруулав.
Аялал жуулчлалын албаны хүмүүс Франс Пресс агентлагт хэлэхдээ, Туркийн агаарын тээврийн шинэ төв 2019 онд Истанбулын хуучин Ататурк нисэх онгоцны буудлыг сольсноос хойш гялалзсан шил, ган байгууламж болох нисэх буудал хаалгаа барьсан анхны тохиолдол боллоо. Их цас орсноос нисэх буудал хаагдаад зогсохгүй Истамбул хотын 16 сая иргэний хөл хөдөлгөөнийг зогсоосон байна. Мөн Истанбул хотын захирагчийн албанаас жолооч нарт хандан Турк улсын Фраки мужаас хот руу чиглэсэн зам хаагдаж, нэвтрэх боломжгүйг анхааруулав. Тус зам нь Европын хэсгийг дамнан Болгар, Гректэй баруун хил хүртэл үргэлжилдэг аж.

Эх сурвалж: ALJAZEERA
More Stories
Даншиг наадам-Хүрээ цам наадам руу зорчих иргэдэд нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ
Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг Даншиг наадам-Хүрээ цам, аравдугаар сарын 29-нд тохиодог нийслэлийн өдрийг...
Түрээслээд өмчлөх боломжтой “Солонго 1, 2” орон сууцыг олгох КВОТ-ыг хэн авах боломжтой вэ
Монгол Улс, БНСУ-ын Засгийн Газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд ХУД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэр Нисэх орчимд хэрэгжүүлж буй "Солонго 1,...
Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцоод буцаж явсан иргэд өчигдөр авто замын осолд оржээ
Осол Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт болсон бөгөөд "Land 200" автомашинд зорчиж явсан 5 хүний хоёр нь амиа алдсан харамсалтай...
цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын...
Бүгд найрамдах Солонгос улсын сансар судлалын их сургуулийн магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Бүгд Найрамдах Солонгос Улсын Сансар судлалын их сургуулийн магистрын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна. ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД НЭР ДЭВШИГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ...
Нийслэл хотод энэ жил сургууль, цэцэрлэгийн нийт 136 барилга баригдаж байна
Нийслэл хотод энэ жил сургуулийн 67, цэцэрлэгийн 53, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын 16 барилга баригдаж байгаа аж. Энэ тухай Нийслэлийн Боловсролын...
