Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулах, бүртгэх, олгох журам”-ыг баталлаа. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.
Тэрээр “Хүүхдийн мөнгийг ямар хувилбараар авах тухай сонголтыг эцэг эхчүүдэд үлдээсэн. Нийт 1,2 сая хүүхэд мөнгө авдаг ба өчигдрийн байдлаар 1,1 сая хүүхдийн мөнгөний сонголтыг хийжээ.
Эцэг эхчүүд хүүхдэдээ мөнгөн хуримтлалын талаарх сэтгэхүй, ач холбогдлыг сайтар ойлгуулах нь чухал. Тооцооллоор, хэрэв хүүхэд 0-18 нас хүртлээ мөнгөө хадгалбал ирээдүйд 20-22 сая төгрөгийн мөнгөн хуримтлал үүснэ. 18 настай ийм хэмжээний хадгаламжтай байх нь ирээдүйн хөрөнгө оруулагч иргэнийг бий болгоно гэсэн үг. Энэ нь хүүхдийн ирээдүйн сургалтын төлбөр болох төдийгүй хөдөлмөрийн гараагаа эхлэхэд анхны хэрэглэгдэхүүн худалдаж авахад зарцуулах гэх мэтчилэн хуримтлалтай иргэнийг бий болгох дунд, урт хугацааны ач холбогдолтой бодлого юм.
Хүүхдийн мөнгөө Төрийн сан дээр хадгалах уу, эсвэл түүнээсээ татаж аван ашиглах уу гэдэг сонголт бий. Татаж аваад өөрийн сонгосон өөр банкан дахь хүүхдийн хүүтэй хадгаламжид байршуулах эсвэл хүүхдийн амьжиргаандаа зарцуулж болно. Энэ нь 2022 оны долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх ба түүнээс хойш 50 мянган төгрөг нь хадгаламж болох, үлдсэн нь дээрх сонголттой байх зохицуулалтаар явна” гэлээ.
More Stories
Нутгийн уугуул, ахмад судлаач Б.Батмөнх
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
