Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын сонгуулийн сурталчилгааны ажил Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо үргэлжилж байна. 13 сум, 55 мянга гаруй хүн амтай Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, аймгийн төв Баруун-Урт хот болоод сумын төвүүд өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна. Нэр дэвшигч Х.Баттулга ЗТБХБ-ын сайдаар ажиллах байхдаа буюу 2011 тавдугаар сард шавыг нь тавилцсан Барилгын цэргийн 338 дугаар ангид зочилж, бие бүрэлдэхүүн, цэрэг дайчидтай уулзалт хийлээ. Биднийг Ангийн захирагч, хурандаа Д.Нямсүрэн, Штабын дарга, дэд хурандаа н.Гантөмөр нар хүлээн авсан юм.
Нэр дэвшигч Х.Баттулгын мөрийн хөтөлбөрт цэрэг арми, Батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хөгжил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг олон заалт багтсан бөгөөд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг улс орны бүтээн байгуулалтад татан оролцуулах тухай голлон тусгасан билээ. Тэрээр Баруун-Урт хотын Барилгын цэргийн 338 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ “Эх орны бүтээн байгуулалтад гар бие оролцож буй дайчин эрс та бүхэнд амжилт хүсье. Өндөр хөгжилтэй зарим улс орон бүтээн байгуулалтын ажилд цэрэг армиа татан оруулж, богино хугацаанд хөгжингүй орон болсон бодит түүх, жишээ олон бий. Миний мөрийн хөтөлбөрт тусгагдсан энэ тухай илүү дэлгэрнгүй тусгасан байгаа. Та бүхэн ч сонссон болов уу. “Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөрийн хүрээнд үүнтэй ижил зарчмаар бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх юм. Цэргийн насны залуус сайн дураар хамрагдаж, цалинтай ажиллахын зэрэгцээ давхар мэргэжил эзэмших, мэргэших цаашлаад алба хааж дуусахдаа байртай, дансандаа хадгаламжтай халагдах бүрэн боломжтой. Эх орны өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж, бүтээн байгуулалтад гар бие оролцож буй та бүхэн бол энх цагийн эх оронцчид юм шүү, баярлалаа.” гэв.
Нэр дэвшигч Х.Баттулгын Баруун-Урт хотын иргэд сонгогчидтой хийх уулзалт аймгийн “Жаахан шарга” театрт яг одоо эхэлж байна.
АН-ын сонгуулийн ерөнхий хороо
More Stories
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 62.3 сая ам.доллар буюу 1.22 сая тонн нүүрс арилжжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр гурван удаагийн арилжаагаар нийт 595.2 мянган тонн нүүрсийг 43.8 сая ам.доллараар...
Нүүрсний экспортын тээврийг хоёр дахин нэмэгдүүлжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн...
Монголын нүүрсний биржийн арилжаа 14 сарын дээд түвшиндээ хүрч сэргэжээ
БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл сүүлийн долоо хоногуудад харьцангуй дээрдэж, ялангуяа долоодугаар сард коксжих нүүрсний үнэ "V" хэлбэрээр эрс сэргээд...
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт идэвхижиж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны...
Нүүрсний борлуулалт 7 сард 2.6 сая тонн болж өслөө
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн” тухай хуулийн дагуу нүүрсний борлуулалтыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод, өрсөлдөөний...
