Ази-Номхон далайн 2017 оны чуулган Улаанбаатар хотноо эхэллээ

 Жэй Си Ай /JCI/ олон улсын байгууллагын Ази-Номхон далайн 2017 оны чуулган “JCI 2017 ASPAC” Улаанбаатар хотноо эхэллээ.

“JCI 2017 ASPAC” чуулганд дэлхийн 51 орны 3500 манлайлагч, бизнес эрхлэгч залуус оролцохоор хүрэлцэн ирээд байна. Ччуулганы үеэр 84 төрлийн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд бүс нутгийн хөгжлийн тулгамдсан есөн төрлийн асуудлаар форум, хэлэлцүүлэг хийх юм.

талаар хэлэлцэж байгаа ажээ. Түүнчлэн “Ази-Номхон далайн бүс нутгийнхөгжил” сэдвээр зөвлөлдөх уулзалт болох юм. Тус  чиглэлийн судалгаа хийдэг, олон жил ажилласан хүмүүс цугларч санал бодлоо солилцоно. Эдгээр арга хэмжээний хажуугаар Ерөнхий ассамблей болох бөгөөд 1800 гаруй төлөөлөгч албан ёсоор оролцох аж. Чуулганы төгсгөлд “JCI”-ийн 2022 он хүртэлх хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргах юм.

Чуулга уулзалт “Шангри Ла”, “Туушин”, “Улаанбаатар”, “Блю Скай”, “Корпорайт” зочид буудлуудад дөрвөн өдрийн турш үргэлжлэх юм.
Олон улсын “JCI” байгууллагын чуулга уулзалт манай улсад болсноор Монголын залуучуудын байр суурь олон улсад бэхжих чухал ач холбогдолтой. “АСПАК”-ийн нэг онцлог бол залуус, зочид очсон газартаа заавал буцаж ирж бизнес эрхэлдэг, эсвэл аялал жуулчлалаар ирдэг шинэ том гарц. Нэг үгээр Монголд бизнесийн болон аялал жуулчлалын том гарц болно. Мөн Монгол залуус олон улсын манлайлагч залуустай хамтарч  хөгжих, хамтарч ажиллах боломж, сүлжээг бий болгодог аж.

+ There are no comments

Add yours