Өмнөд Солонгосын Боловсон хүчин, удирдлагын яамнаас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх төлөвлөгөөг баталснаар Ерөнхийлөгчийн цалин 2022 онд 240 сая вонн (202,815$) байхаар тогтжээ.
Төлөвлөгөөний дагуу ирэх онд төрийн албан хаагчдын цалин 1.4 хувиар нэмэгдүүлэх аж. Энэхүү нэмэгдсэн цалингийн тогтолцоо нь 2022 оны тавдугаар сард бүрэн эрхийн хугацаа нь дуусах одоогийн ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон гуравдугаар сард шинээр сонгогдох ерөнхийлөгчид хамаарах юм.
Хуулиараа төрийн өндөр албан тушаалтнуудын цалин нэмэгдсэн ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар цар тахлын улмаас иргэдийн амьжиргааны нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийнхээ ачааг хуваалцах зарчмаар цалингийн нэмэгдлийг авахгүй буюу 2021 онтойгоо адил хэмжээний цалин авна хэмээн Засгийн газраас мэдээлжээ.
Засгийн Газраас төрийн албан хаагчдын цалинг 2017 онд 3.5 хувиар, 2018 онд 2.6 хувиар, 2019 онд 1.8 хувь, 2020 онд 2.8 хувь, 2021 онд 0.9 хувиар нэмэгдүүлжээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
