▶️Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын нэвтрүүлж буй байгаль орчинд ээлтэй, шинэлэг дэвшилтэт технологи, бодит үр дүн үзүүлж буй төслүүдтэй танилцах, хамтран ажиллах санал солилцох зорилгоор “Дэвшилтэт техник технологи руу шилжүүлэх замаар улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2021,05,07/ зохион байгууллаа.
▶️Хурлыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нээж дараах сэдвүүдээр илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
- Сэргээгдэх эрчим хүчний технологиудын ашиглалт, судалгааны үр дүн сэдвээр Грийн Солар Энержи” ХХК-ийн Ө.Мөнхбаатар
- Бүх төрлийн /хатуу, шингэн, хийн/ түлшнээс ялгаруулах бохирдлыг бууруулах нано технологи- “Депозит плюс” ХХК-ийн захирал Д.Гантөмөр
- Дотоод орчны агаарын бохирдол -“Ногоон титэм” итгэмжлэгдсэн лабораторийн үүсгэн байгуулагч, ерөнхий менежер Б.Алтангадас
- Дотоод болон гадаад орчны үнэрийн бохирдлыг бууруулах технологи-“Ногоон титэм” итгэмжлэгдсэн лабораторийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл
- Хийн халаалтын шийдэл-“Улаанбаатар хийн сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Тамжид
- Basaltwool брэндийн чулуун хөвөн дулаан тусгаарлагч материал- “Монгол базальт” ХК-ийн Ерөнхий менежер Д.Сайнбаатар
- Улаанбаатар хот болон бусад суурин газруудын агаарын бохирдлыг цахилгаан халаалтаар бууруулахад хамтран ажиллах нь- Цахилгаан халаалтын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн холбооны нарийн бичгийн дарга, “ТАСУМА” ХХК-ийн захирал Б.Саранцэцэг илтгэлүүдээ танилцуулж НАБТГын орлогч дарга Ц.Цолмон чиглүүлэн хэлэлцүүлсэн.
Хуралд хамтран оролцсон аж ахуйн нэгж, байгууллага, илтгэгчиддээ талархал илэрхийлье.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
