Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Туул голд урссан иргэнийг онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд олжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны харьяат 19 настай А нь өнгөрсөн шөнө 00:24 цагийн үед усанд осолдсон тухай дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
Энэ дагуу алба хаагчид эрлийн ажиллагааг зохион байгуулж, түүнийг Туул голын салаанд осгосон байдалтай байсныг эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Мөн өнгөрсөн Бямба гаригт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины амралтын гүүр, Туул голд 32 настай Т нь согтуурсан үедээ осолдсон байна. Усанд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм
More Stories
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
