НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар хамтран Монгол хүн хүмүүжлийн аяны хүрээнд Монголд анх удаа 1000 аавын чуулганыг Соёлын төв өргөөнд өнөөдөр амжилттай зохион байгууллаа.
Ирээдүйн Монгол иргэдийн чанартай боловсрол, зөв хүмүүжил төлөвшлийн хамгийн том хүч болсон аавуудын манлайлал, үлгэр дуурайл, боловсролын харилцаанд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд “1000 аав”-ын чуулганы зорилго оршиж байгаа аж. Чуулганд нийслэлийн ерөнхий болвсролын сургууль, цэцэрлэгийн төлөөлөл болсон аавууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, сургууль цэцэрлэгийн удирдлагууд зэрэг нийт 1350 орчим хүн оролцжээ.
“Монгол хүн” хүмүүжлийн аяныг санаачлагч НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ “Хүн болгон математикч болохгүй ч эцэг эх болдог. Тийм учраас багаас нь зөв хүмүүжүүлж, төлөвшүүлэх асуудал нийгмийн бөгөөд эцэг эхчүүд бидний тулгамдсан асуудал болоод байна. Эцэг эхчүүд хүүхдээ сургууль, багш нарт даатгаад орхидог тогтолцоог халж, хамтран ажиллаж, аавууд хүүхэддээ цаг гаргахыг уриалж байна.
Амжилт гаргаж буй хүүхдүүдийн ард хүүхдээ дэмждэг, тэдэнд цаг гаргадаг, зөв хүмүүжүүлдэг эцэг эх байдаг. Тиймээс өнөөдрийн аавуудын чуулганаар нийгэмд Монгол хүнээ бэлтгэхэд ямар асуудлууд тулгараад байгаа, хүүхдийн хүмүүжилд аавын үүрэг роль ямар чухал болохыг, хүүхдийн хүмүүжилд ямар орчин, хүчин зүйл нөлөөлж байгаа, төр засгийн ямар бодлого үгүйлэгдэж байгааг зөвлөлдсөн маш ач холбогдолтой чуулган анх удаа болж байна. Манай аавууд боловсролын салбарынхан маш идэвхтэй оролцлоо” гэв.
Тус чуулганы хүрээнд 4-7 насны 10 мянган хүүхдэд “хэнийг үлгэрлэн дуурайдаг вэ” гэсэн судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 70 орчим хувь нь “Аав шигээ хүн болно” гэсэн дүн гарсан байна.
Т.Очир
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
