Хотын дарга Баянгол дүүрэгт ажиллаж байна

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй албаныхан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж байна.

Тус айлчлалыг үр дүнтэй болгохын тулд Баянгол дүүргийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа дэлгэрэнгүй танилцуулж, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг мөн оролцууллаа. Баянгол дүүргийн хувьд тулгамдаж буй хэд хэдэн асуудал байна. Тэдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой санал солилцжээ.

Энэ үеэр Засаг дарга С.Одонтуяа хороодод тулгамдаж буй асуудлуудаас нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй ажлуудыг өнөөдрийн уулзалтаар холбогдох албаны хүмүүст мэдэгдэж, асуудлыг шийдвэрлэхийг хүслээ.

Нийслэлийн Засаг дарга Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцсаны дараа  “Зуунтай” төрийн бус байгууллагын ахмадуудтай уулзлаа. “Зуунтай” ТББ нь ахмад настнуудад нийгэмд оролцох, эрүүл байлгах чиглэл рүү илүү анхааран ажилладаг. Иймд тус байгууллагын ахмадуудын цаашдын зорилтод дэмжлэг үзүүлэх үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдод өглөө.

Хүндэт зочид дүүргийн IV хороо, ОСНААГ-ын Баянгол дүүргийн ХҮТ-11, ХҮТ-ийн 98 дугаар ус, дулаан дамжуулах төв, Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд шинээр баригдсан Ахмад настан, хүүхдийн эмнэлэг (60 ортой), Гандантэгчилэн хийд орчмыг аялал жуулчлалын, түүх соёлын загвар гудамж болгон хөгжүүлэх төсөл, Гэр хорооллын төлөвлөлтийн хүрээнд Баянгол дүүргийн 10 дугаар хороонд баригдаж байгаа орон сууцны байрын барилга угсралтын ажилтай танилцах юм.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours