МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У. ХҮРЭЛСҮХ,
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г. ЗАНДАНШАТАР,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л. ОЮУН-ЭРДЭНЭ
танаа
ИЛ ЗАХИДАЛ
Улсын Их Хурал Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан хохирогч М. Алтанхуягийн ар гэрийнхэн бидний зүгээс дараах хүсэлт, шаардлагыг уламжлан хүргүүлж байна.
2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ж. Соёлмаа гэгч нь авто тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодон явахдаа Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын тагнуулын тусгай салааны ахлагч М. Алтанхуягийг машинаар мөргөж, хэргийн газраас зугтаан амь насыг нь хохироосон.
Ж. Соёлмаад холбогдох эрүүгийн 2003003450267 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн гэм буруутайд тооцож, хорих ялыг тэнссэнийг эрүүгийн хариуцлага хөнгөдсөн агуулгаар 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Ийнхүү хүний амь хохироосон Ж. Соёлмаа гэгч нь хуульд заасан хорих ялыг эдэлж болзошгүй нөхцөл байдал бий болмогц, эрүүгийн хэрэг шүүхийн шатанд нэгэнт шилжсэн байх үед, ОРГОН ЗАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙГ ДАВАН ЗУГТСАН бөгөөд одоо түүнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЗ/917 дугаар “Хэргийг түдгэлзүүлж, шүүгдэгчийг эрэн сурвалжлах тухай” захирамжаар ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙГАА БОЛНО.
Ж. СОЁЛМАА ИЙНХҮҮ ШҮҮХИЙН ШАТНААС ОРГОН ЗАЙЛСАН НЬ УИХ-ААС ӨРШӨӨЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛАХ ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ УРЬДЧИЛАН ТООЦООЛСОН ШИНЖТЭЙ, ШУДАРГА ЁСНЫ ХЭМЖҮҮРТ ХЭРХЭВЧ НИЙЦЭХГҮЙ, АМЬ ХОХИРОГЧИЙН АР ГЭРИЙНХЭН БИДНИЙГ БАСАМЖЛАН ТОХУУРХСАН ҮЙЛ ЯВДАЛ БОЛСОН.
ИЙМ ҮЙЛДЛИЙГ ӨӨГШҮҮЛЖ, ЗӨВТГӨСӨН БАЙДЛААР ӨРШӨӨЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛАХ НЬ МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН АМЬДРАЛ ДАХЬ ШУДАРГА ЁСЫГ ҮГҮЙ ХИЙХ БОЛОХЫГ ТА БҮХЭН АНХААРЧ ҮЗНЭ ҮҮ.
Тодруулбал, мөрдөн шалгах болон шүүхийн шатнаас ОРГОН ЗАЙЛСАН ХЭРЭГТНҮҮДИЙГ ӨРШӨӨЛИЙН ТУХАЙ ҮЙЛЧЛЭЛД ХАМРУУЛАХГҮЙ БАЙХ НӨХЦӨЛ ШААРДЛАГЫГ ХУУЛЬ ТОГТООМЖИД ТУСГАХ, ӨРШӨӨЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ УГТУУЛАН ҮР ДАГАВРЫГ НЬ ХҮРТЭХЭЭР САНААРХАЖ БУЙ ЭНЭ МЭТ ОРОЛДЛОГЫГ ТАСЛАН ЗОГСООХЫГ ХҮСЧ УГ ЗАХИДЛЫГ АРД ТҮМНИЙ ӨМНӨ ИЛ ТОДООР УЛАМЖЛАН ХҮРГҮҮЛЖ БАЙГААГ ХҮЛЭЭН АВНА УУ.
Монгол төрийг барих гурван өндөрлөгт ард түмний итгэл, дэмжлэгээр заларсан Та бүхэн шударга бус байдлыг хуульчлан хамгаалах үйлсийг зөвтгөн дэмжихгүй байхад онцгойлон анхаарна гэдэгт итгэл дүүрэн байгаа бөгөөд шударга ёсны төлөөх хүлээлт, хүсэмжлэлийг талаар болгохгүй гэдэгт гүнээ найдаж буйгаа энэ ялдамд илэрхийлье.
АМЬ ХОХИРОГЧИЙН АР ГЭРИЙНХЭН
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
