“ЭКМО аппаратын нөөцийг биеийн байдал нь хүндэрсэн хүмүүст хэрэглэж дууссан”

Манай улсад ЭКМО буюу уушги оруулагч гурван аппарат байдаг. Коронавирусийн халдварын өвчин хүндэрвэл уушгины эд эсийг гэмтээж, цусыг хүний биед хүрэлцэх хэмжээний хүчилтөрөгчөөр баяжуулж чадахгүйд хүрнэ. Ингэж уушги бүрэн ажиллагаагүй болтлоо ковид-19-ийн халдварт өртсөн хүнийг уушги орлуулах ЭКМО аппаратад оруулах шаардлага гардаг байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ЭКМО аппаратыг нэг хүнд хэрэглэх гуурс нь 35 сая төгрөгийн өртөгтэй. Бид тодорхой хэмжээний нөөцөө бэлдсэн хэдий ч биеийн байдал нь хүндэрсэн хүмүүст хэрэглэж дууссан. Төсвийн тодотголоор ЭКМО аппарат болон дагалдах хэрэгслийг хангалттай захиалсан. Нэг багц нь 35 сая төгрөгийн өртөгтэй. 20-30 багцыг захиалсан бөгөөд үйлдвэрлэлд тодорхой хэмжээний хугацаа шаардагдах учир хүлээх шаардлагатай байна” гэв. 

+ There are no comments

Add yours