МУГТ С.Батцэцэг Кыргызстаны бөхөд ялагдаж, IV байрт шалгарлаа

Токио 2020″ олимпын наадмын Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг Азийн наадмын мөнгөн медальт Кыргызстаны М.Жуманазароватай оноолт таарч, 10:1 онооны харьцаагаар ялагдлаа.

Ингэснээр энэ удаагийн олимпын наадмыг шагналт дөрөвдүгээр байранд шалгарч, тэмцээнээ өндөрлүүллээ.

+ There are no comments

Add yours